Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрт бэлтгэхэд дэвшил гараагүй байна

АНУ, Хятадын гол хэлэлцээрч нарын орлогчдын түвшинд болж байгаа уулзалт худалдааны хэлэлцээрийн гол асуудлаар тодорхой дэвшилд хүрч чадсангүй гэж эх сурвалжаас авснаа South China Morning Post сонин пүрэв гарагт мэдээлсэн байна. Хэвлэлд бичсэнээр бол уулзалт хоёр хоног үргэлжилнэ гэж төлөвлөж байсан ч БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ тэргүүтэй Хятадын төлөөлөгчид хэлэлцээрийн эхний өдөр пүрэв гарагт Вашингтоноос мордсон гэнэ. 

Төлөвлөсөн энэ хоёр хоногт хэлэлцээрт бэлтгэх явцдаа Хятадын тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын компаниудад шударга бус байдлаар хандах гэсэн технологи албадан дамжуулах, төрөөс татаас өгөх зэрэг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан юм байна. Хэдийгээр эдгээр асуудал нь АНУ-ын хувьд нэг их сонирхол татсан асуудал биш ч гэлээ хэлэлцээрт оролцогсод ихэнх хугацаандаа оюуны өмчийг хамгаалах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг ярилцсан байна.

Тэгээд ч Бээжингийн хамгийн их сонирхож байгаа татвар нэмэгдүүлснээ эргэж харах боломжийг АНУ-ын төлөөлөгчид амлана гэдэгт Хятадын тал нэг итгэхгүй байна. АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн 13 дахь үе шат аравдугаар сарын 10-нд Вашингтонд эхэлнэ. Цагаан ордны мэдэгдсэнээр бол энэ үеэр талууд “Технологи албадан шилжүүлэх, оюуны өмчийн эрх, үйлчилгээ, тарифын бус хязгаарлалт, хөдөө аж ахуй бүтээгдэхүүний талаар ярилцах” юм байна. Хэдэн сарын турш үргэлжилж, хурцадсаар байгаа АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөнийг эцэс болгох зорилготой хэлэлцээрийн 12 дахь шат Шанхайд долдугаар сарын 30-31-нд болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com