Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украин 2020 он гэхэд ч НАТО-гийн стандартад хүрэхгүй

Украин улс 2020 оны эцэс гэхэд ч НАТО-гийн тавьж байгаа стандартад бүрэн нийцэж чадахгүй гэж НАТО-гийн парламентын ассамблейн намрын чуулганы хэлэлцүүлэг дээр Канадын сенатч Жейн Корди мэдэгджээ. Түүнийхээр бол 2019, 2020 он бол Украин аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт шинэчлэл хийх шийдвэрлэх онууд байх болно гэнэ. 2014 оноос хойш энэ улсад харьцангуй дэвшил гарсан хэдий ч 2016 онд тавьсан зорилтдоо Киев хүрч чадаагүй гэснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. Үүнээс гадна баримт бичигт Украин НАТО болон Европын холбооны гишүүн болох шалгуурыг хангахад хол байгаа гээд бүхий л шалгуур болзлыг биелүүлсний дараа л эдгээр нийгэмлэгийн гишүүн болно гэж тэмдэглэсэн байна.

Европын холбоо болон НАТО-д элсэхийн тулд шаардлагатай шалгуурыг ойрын таван жилд хангана хэмээн Украин засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлдөө тусгалаа хэмээн өнгөрөгч есдүгээр сард мэдээлж байсан. Украины ерөнхийлөгчийн “Ард түмний зарц” нам үүний өмнө Европын холбоо нь Украинд, Брюссельд Киевийн оролцооноос илүү хэрэгтэй гэж тэмдэглэж байсан юм. Украин улс Европын холбооны эрчим хүчний зах зээлд 2025 он гэхэд нэгдэхээр найдаж байгаа юм. Харин Европын холбоо болохоор тус нийгэмлэг түүхийнхээ туршид хамгийн их тусламж дэмжлэгийг сүүлийн таван жилд Киевт үзүүлсэн гэжээ. Украины хувьд өнөөдөртөө НАТО-д элсэхэд бэлэн биш байна гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй өнгөрөгч есдүгээр сарын 27-нд уулзахдаа ярилцсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com