Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп: Хятадтай худалдааны хэлэлцээрт ахиц гарлаа

Америк, Хятадын худалдааны хэлэлцээрт тодорхой ахиц гарлаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ ирэх долоо хоногоос хэрэгжүүлнэ гэж байсан “татварыг 15 хувь нэмэгдүүлэхээ” үнэхээр больсон гэсэн байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэтэй хэлэлцээр хийснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээр дуусахад дор хаяж таван долоо хоног шаардлагатай гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Хэлэлцээрт Чилид гарын үсэг зурна гэснийг тэр үгүйсгээгүй байна. “Хэлэлцээрт гарын үзэг зурахад энэ бүтэн жил хангалттай байлаа гэдэгт бид санал нийлсэн. Магадгүй одоо гурав, дөрөв бүр таван долоо хоног болж мэднэ. Та бүхний мэдэж байгаачлан бид Чилид дээд хэмжээний уулзалтад бүгд цуглана. Энэ үйл явдал тэнд болж мэднэ” гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэнийг РИА Новости агентлаг эш татжээ. Хэлэлцээрээр хөдөө аж ахуйн 40-50 тэрбум ам.долларын бараа худалдах, санхүүгийн үйлчилгээ, оюуны өмчтэй холбоотой асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. 

Хамгийн сүүлд есдүгээр сард АНУ хятадын 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүний татварыг 15 хувь өсгөсөн. 250 тэрбум ам.долларын өөр бусад бараа бүтээгдэхүүнд аравдугаар сарын 1-нээс 30 хувийн татвар ногдуулаад байгаа юм. Хятад үүний хариуд Америкийн 75 тэрбум ам.долларын үнэ бүхий бараанд 10 хувийн татвар ногдуулснаа, хоёр дахь шатанд нь арванхоёрдугаар сарын 15-наас дахиад нэмэлт таван хувийн татвар ногдуулна гээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com