Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Улаан тэнгист Ираны том хөлөг дээр дэлбэрэлт боллоо

Ираны нефть тээвэрлэгч хөлөг Саудын Арабын Жидда боомтоос 100 км-ийн зайд дэлбэрсэн байна. Ираны Гадаад хэргийн яам энэ талаар хөлгийг хоёр удаа дайрсан, харин хэн юугаар дайрсныг тодорхойлоогүй байна гэж мэдэгджээ. Хөлөгт ноцтой гэмтэл гарч нефть алдагдан шатаж байна гэж Ираны төрийн мэдээллийн агентлаг дамжуулсан байна. Нефть тээвэрлэгчийг эзэмшдэг компани болохооор хөлөг гэмтсэн боловч тогтвортой байдалд байгаа түймэр гараагүй гэжээ. “Сабити” хөлөг чиглэлээ өөрчилснөөс л ямар нэгэн зүйл болсон байх. Энэ бол сүүлийн жилүүдэд Улаан тэнгист болж байгаа хамгийн ноцтой халдлага” гэж TankerTrackers сервисийг үндэслэгч Самир Мадани мөн мэдэгдсэн байна. 

“Рейтер агентлагийн мэдээлснээр бол хөлөг Персийн буланг чиглэж явсан одоо усанд 53 хувь нь суугаад байгаа гэнэ. Хөлөг дээр сая орчим баррель нефть байсан гэж Associated Press агентлаг бичиж байна. Үйл явдлын дараа Ираны нефтийн гол худалдан авагч Хятад сэтгэл түгшиж эхэлжээ. Персийн булан дахь нөхцөл байдал тун нухацтай хэвээр байна. Сонирхогч бүхий л талууд энэ бүс нутагт энхтайван, тогтвортой байдал сахиулахын тулд нэгдсэн хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна” гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдлээ. Энэ үйл явдлын талаар АНУ-ын Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзсан байна. Төрийн департаментын Ираныг хариуцсан тусгай төлөөлөгч Брайан Хук сэтгүүлчдэд зүгээр л үйл явдлын тухай мэдээллийг үзсэн, гэхдээ одоогоор юу ч хэлж чадахгүй нь гэжээ. Энэ халдлагын дараагаар нефтийн үнэ өсч магадгүй болоод байна. Халдлагын бурууг одоохондоо хэн ч, ямар ч байгууллага хүлээгээгүй байна.

Өнгөрөгч есдүгээр сард энэ бүсэд Саудын Арабын нефть боловсруулах үйлдвэр лүү халдсан хэрэгт АНУ болохоор Ираныг буруутгасан ч иран үүнийг нь няцаагаад байгаа юм. Энэ хэргийн дуулиан намдаагүй байхад гарсан энэ халдлага Иран болоод Саудын Арабын хоорондох хурцадмал байдлыг улам дэвэргэж байна. Үүнээс болоод нефтийн үнэ өсч мэднэ гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ираны байдлыг тун хортой гэж нэрлээд үүний хариуд өөрийн түншүүдээ зэвсэглэхээ амлажээ. “Саудын Араб бол Ойрхи дорнод дахь манай итгэлт түнш, өөрийгөө хамгаалах, олон улсын дэг журмыг сахих үүднээс батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар биднээс нэмэлт дэмжлэг хүсч байгаа. Аюул занал үргэлжилсээр байгаа болохоор бид Саудын Арабт хоёр нисэх эскадриль нэмж өгөхөөс гадна агаараас эсэргүүцэх Patriot, THAAD систем нийлүүлэхийг тушаасан гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ. Өнөөдөр Персийн булангийн бүсэд Америкийн 14 мянган цэрэг байрлаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com