Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Эквадорын эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн хэлэлцээрээс татгалзжээ

Эквадорт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа уугуул иргэдийн жагсагчдын тэргүүн Засгийн газар түлш шатахуунд хөнгөлөлт олгодог байсныг болиулсан хуулиа өөрчлөөгүй цагт Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлэлцээ хийе гэсэн саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

“Засгийн газрын тавьж байгаа саналд бид итгэхгүй байна” гэж Эквадорын уугуул үндэстний холбооны мэдэгдэлд дурдсаныг ТАСС агентлаг эш татсан байна.

Аравдугаар сарын эхээр Эквадорын эрх баригчид Олон улсын валютын сантай зөвшилцсөний үндсэн дээр бензинд үзүүлдэг хөнгөлөлтөө болих шийдвэр гаргаснаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж улмаар хууль сахиулагчидтай мөргөлдөх болсон юм.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено онц байдал тогтоож Засгийн газраа нийслэл Китогоос Гуаякиль хот руу нүүлгээд эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдыг шууд яриа хэлэлцээрт урьсан юм. Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш хамгийн багаар таван хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархтаж гэмтсэний дотор цагдаагийн ажилтнууд ч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com