Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Туркийн цэргийнхэн америкийн тусгай албаныхныг буудсан уу

Сирийн хойд нутагт байлдааны ажиллагаа эхлүүлсэн Туркийн цэргийнх­ний галд Сирийн Кобани хотод байрлаж байсан АНУ-ын тусгай албаны дайчид өртлөө гэж АНУ-ын Батлан хамгаалах яам дахь эх сурвалж Newsweek хэвлэлд ярьсан байна. Эх сурвалжийн хэлснээр бол Америкийн дайчид өөрсдийгөө хамгаалахын тулд хариу гал нээхээр завдаж байсан боловч Туркийн цэргийн гал удалгүй зогссон болохоор ийм үйлдэлд хүрээгүй гэнэ.

Эх сурвалж бас Америкийн цэргийнхний байрлаж байгаа байрлалыг Туркийн цэргийн командлал мэдэж байсан гэж нэмж хэлжээ. Туркийн цэргийнхний галд өртсөн америк цэргүүдийн тоог эх сурвалж хэлээгүй байна. Туркийн цэргийн командлал үүний хариуд Америкийн цэргийнхний байрлалын дэргэдэх курдуудийн байрлалыг буудахад АНУ-ын зэвсэгт хүчний бааз өртөхгүй байх бүхий л арга хэмжээг авсан гэж мэдэгджээ.

Р.Эрдоган: Сири дэх ажиллагаагаа зогсоохгүй

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Сирийн нутаг дахь америкийн цэргүүдэд аюул учруулж, “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд нь саад болж мэдэх учраас Сирийн нутагт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркийн армид санал болгосон байна. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хариуд нь Анкара Сири дэх байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгч бас курдуудэд дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалахад Вашингтон татгалзсан гэдгийг бас тэмдэглэсэн байна. “Биднийг энэ ажиллагаагаа зогсоо гэж заналхийлж байна. Би АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, бусад орнуудад курдуудийг дэмжихээ зогсоо гэж хэлсэн ч та нар үүнийг хийгээгүй. Харин одоо бид татгалзаж байна” гэж Эрдоган хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com