Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Нобелийн энхтайвны шагналыг Эфиопийн Ерөнхий сайд хүртлээ

Абу Ахмед Али Эфиоп улсын Ерөнхий сайдад 2018 онд томилогдсон юм. Тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа хөрш Эритрейтэй энхийн хэлэлцээр байгуулан улсынхаа нийгэм, улс төрийн амьдралыг өөрчлөн сайжруулах талаар хэд хэдэн шинэчлэл хийсэн хэмээн Нобелийн хороо 2019 оны Нобелийн энхтайвны шагнал олгох үндэслэлдээ дурджээ. Үүнийг Нобелийн хороо өөрийн Twitter хуудсандаа нийтэлсэн байна. Энд “Энхтайван тогтоох, олон улсын хамтын ажиллагаа тогтоох, ялангуяа хөрш Эритрейтэй хилийн мөргөлдөөнийг зогсооход шийдвэрлэх санаачилга гаргасны төлөө” гэж тэмдэглэжээ.

Түүний энэ шийдвэр нь Эфиопид болон дорнод Африкт бүхэлд нь энхтайван тогтоох гэж ажиллаж байгаа бүхний хүсэл эрмэлзэлд нийцсэн гэж Нобелийн хорооны сайт онцолсон байна. Эритрейтэй энхийн хэлэлцээр байгуулснаас гадна Абу Ахмед 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд болсноосоо хойш чухал чухал шинэчлэл хийж улсынхаа ард иргэдэд “сайн сайхан амьдрал, гэрэлт ирээдүй” гэсэн итгэл үнэмшил өгсөн юм. Тухайлбал Ерөнхий сайд мянга мянган “улс төрийн хоригдолд өршөөл үзүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихыг хориглон, сөрөг бүлэглэлүүдийг хязгаарласан хуулиудыг зөөллөн, эмэгтэйчүүдийг Эфиопын улс төрийн амьдралд оролцох оролцоог бодитой өсгөсөн юм. Өнөөдөр Эфиопын сайд нарын тал нь эмэгтэй хүн байна.

Абу Ахмед Али 1976 оны наймдугаар сарын 15-нд Эфиопын оромод мусальман шашинтны гэр бүлд төрсөн. 1991 онд өсвөр настай байхдаа Менгисту Хайле Мариамын дэглэмийг эсэргүүцэгч босогчидтой нэгдэн Оромо түмний ардчилсан байгууллагын эгнээд элссэн. Босогчид засгийн эрхэн гарч Мелес Зенауийн засгийн газар байгуулахад зэвсэгт хүчний эгнээнд алба хааж НҮБ-ын энхийг сахиулах хүчинд орон Руандад ажиллан, дараа нь эфиоп-эритрейн сөргөлдөөнд оролцож байсан.

Программчлалын боловсрол эзэмшиж Эфиопын аюулгүй байдлын мэдээлийн агентлагийг бүтээлцэж дэд даргаар нь, дараа нь үндэсний теле компанийн зархирлуудын зөвлөлд ажиллаж байжээ.

2010 онд цэргийн албанаас хурандаа цолтой халагдаж парламентын доод танхимд депутатаар сонгогдон бүхий л анхаарлаа христ, мусальман шашинтнуудын сөргөлдөөнийг зохицуулахад чиглүүлж байжээ.

2014 онд Шинжлэх ухаан технологийн мэдээллийн төвийн захирал, 2015 онд Шинжлэх ухаан технологийн сайд, 2016 онд Оромо бүсийн ерөнхийлөгчийн орлогч, Хот байгуулалтын хөгжлийн албаны тэргүүнээр томилогдсон байна. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд Эфиопын Ерөнхий сайдаар томилогдсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com