Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Франц Сири дэх иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж эхэлжээ

Франц улс Сирийн умард нутагт Туркийн зэвсэгт хүчин байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан өөрийн цэргийнхэн болон энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Парис холбоотнуудын хамт курдуудийн байрлалд цохилт өгч байгаа туркийн дайралтыг зогсоох талаар дипломат алхмууд хийх болно гэж Францын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэснээ мэдэгджээ. “Туркийн эхлүүлсэн давшилтын ажиллагааг нэн даруй зогсоохын тулд Франц улс өөрийн түнш орнууд болон Европын холбооны терроризмын эсрэг олон улсын эвсэл, НАТО, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй нягт хамтран ажиллаж дипломат хүчин чармайлт гаргана” гэж тус улсын тараасан баримт бичгээс Reuters агентлаг эш татжээ.

Олон улсын терроризмын эсрэг ажиллагаанд оролцож байгаа өөрийн цэргийнхэн болон энгийн иргэд, хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлнэ гэж энэ мэдээлэлд дурдсан байна. Хоёр улсын хөлбөмбөгийн багуудын сөргөлдөөнөөс болоод турк-францын харилцаа сүүлийн өдрүүдэд хурцдаад байгаа юм. Франц Туркийн багууд аравдугаар сарын 14-нд Парист “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.Туркийн дасгалжуулагч Шенол Гюнешийн хэлснээр бол өөрийнх нь баг Сирид явуулж байгаа байлдааны ажиллагаанд оролцож байгаа цэргийнхнээ дэмжиж байгаа юм. Гэхдээ тэр бас хувьдаа “Ямар ч төрлийн хүчирхийллийн эсрэг байгаа” гэдгээ хэлжээ. Харин францын Дидье Дешам хөлбөмбөг бол улс төрөөс ангид зүйл гэсэн байна.

Хоёр баг тус бүр 18 оноотой байгаа ч Туркийн баг нутгийн оноогоороо тэргүүлж байгаа юм. Туркийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Парис дахь тэмцээнд тус улсын 30 мянган хөгжөөн дэмжигч очих юм байна. Европын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч тэмцээнд оролцогчид улс төрийн болон шашны ямар нэг үзэл бодол илэрхийлэх ёсгүй гэдгийг сануулж байна. “Туркийн хүчирхийллийг” зогсоохоор Сирийн Засгийн газрын цэрэг умард нутаг руугаа хэдийнээ хөдөлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com