Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын агаарын дайралтад Сирийн дөрвөн эмнэлэг өртсөн

Оросын цэргийнхэн энэ оны тавдугаар сард Сирийн баруун хойд нутагт байдаг дөрвөн ч эмнэлгийг агаараас дайрсан гэж “The New York Times” хэвлэл оросын цэргийн нисэгчдийн ажиглагчидтайгаа ярьсан ярианы бичлэг, нүдээр үзсэн хүмүүсийн яриаг үндэслэн гаргалгаа хийжээ. Хэвлэлд бичсэнээр бол эмнэлгүүд рүү тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд 12 цагийн турш дайрсан гэнэ. Агаарын дайралтад Сирийн Ерөнхийлөгчийн эсрэг талынхны хяналтад байдаг эмнэлгүүд өртжээ. Ийм болохоор Оросын цэргийнхэн сөрөг хүчнийхний хянаж байгаа газар нутгийг хяналтдаа авах гэсэн Башар Асадын дэглэмд туслах гэж дайрахдаа эмнэлгүүдэд цохилт өгсөн байна гэж NYT баталж байна. 

Сонин бас наймдугаар сард болсон дайралтын талаар НҮБ мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мөрдөн шалгах дотоод комисс энэ халдлагын талаар тусгай илтгэл гаргах юм уу, хууль зүйн хариуцлага хүлээлгэхгүй гэж мэдэгджээ. Эмнэлгүүдийг агаараас дайрсан эсэх талаараа Оросын Засгийн газар шууд харилцаагүй гэдгийг хэвлэл онцолсон байна. NYT хэвлэлийн баталж байгаагаар бол ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Оросын цэргийн нисэх хүчин зөвхөн “маш сайн судалгаан дээр үндэслэн тодорхой цэгт” цохилт өгч байгаа гэж мэдэгджээ. Хүний эрхийг хамгаалах “Хүний эрхийн төлөөх эмч нар” байгууллага үүнтэй холбогдуулан 2011 оноос хойш Сирийн эмнэлгүүд рүү 583 удаа халдан дайрч, эмнэлгийн 916 ажилтны аминд хүрсэн гэжээ. Эдгээр дайралтын бараг тал хувь болох 266-г нь Сирид Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн 2015 оны есдүгээр сараас хойш үйлдсэн гэж мэдээлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com