Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хар салхины улмаас Японд 47 хүн нас бараад байна

Сүүлийн 60 жил болж байгаагүй хүчтэй “Хагибис” хар салхины улмаас Японд хамгийн багаар бодоход 47 хүн амь үрэгдэж, 19 хүн сураггүй алга болсонд тооцогдож, 200 орчим хүн хүнд хэлбэрээр бэртэж гэмтээд байна гэж мэдээллийн “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Бямба гарагт усархаг бороо орж эхэлснээр Хонсю арал дээрх олон гол эргээсээ хальсан нь ийм гамшиг дагуулж байгаа юм.

Нийслэл Токиогийн хоёр нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоож, орон нутгийн олон нислэг тасалджээ. Төмөр замд ч нэлээд саатал гарсан ч сэргээхээр ажиллаж байна. Баруун нутагт усны түвшин таван метр хүрч үерлэж байгаагаас аврах ажиллагааныхан нутгийн 360 орчим хүнд тусламж үзүүлжээ. Нагано хотод гудамж талбай, байшингууд усанд автсанаас гадна зорчигч тээврийн хурдан 10 галт тэрэг усанд автан зогсчээ.

Аврах ажиллагаанд цэргийн болон орон нутгийн өөрийгөө хамгаалах хүчний 27 мянган албан хаагч оролцож нисдэг тэрэг, завь ашиглан усанд автсан барилга байгууламжуудаас хүмүүсийг гаргаж байна. “Усны түвшин шалнаас дээш гарсан” гэж 72 настай эрэгтэй яриад өөрөө ширээн дээр зогсч байсан гэжээ. Фукушима аймгийн 77 настай эмэгтэй аврах ажиллагааны үеэр 40 метрийн өндөрт хөөрсөн нисдэг тэрэгнээс унасныг эмнэлэгт хүргэсэн ч амь алдсан байжээ.

Аравдугаар сарын 13-ны өдрөөс Японы бүхий л нутагт аюулын түвшин зарласан юм. “Хигибис” хар салхийг тус улсад сүүлийн 60 жилд болж байгаагүй хамгийн хүчтэй салхи гэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com