Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Зеленскийн рейтинг унаж эхэллээ

Ерөнхийлөгч Владимир Зеленскийд таатай ханддаг украинчуудын тоо өмнөх есдүгээр сард 73 хувь байсан бол аравдугаар сард 66 хувь болж буурлаа хэмээн Киевийн нийгэм судлалын олон улсын хүрээлэн албан сайтдаа мэдээлсэн байна. Ерөнхий сайд Алексей Гончарук, парламент Дээд Радагийн спикер Дмитрий Разумковт хандах таатай хандлага мөн л долоо, зургаан хувиар унасан байна. “Санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, мэдэгдэлд ес, аравдугаар сард нааштай хандаж байсан бол 22 хувь нь итгэлгүй хандаж байлаа. Хүмүүсийн 51 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байхад 27 хувь нь дэмжихгүй байна. Ард иргэдийн 53 хувь нь Дээд Радагийн үйл ажиллагаанд ес, аравдугаар сард итгэл үзүүлж, 30 хувь нь итгэхгүй байна” гэж санал асуулгын дүнгийн тухай мэдээлэлд дурджээ.

Арван украин хүний нэг нь Донбасс дахь сөргөлдөөнийг эцэс болгох тухай ноён В.Зеленскийн төлөвлөгөөний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн тухай дуулаагүй байхад, 22 хувь нь эсэргүүцэгчдийн шаардлагыг мэдэхгүй, 26 хувь нь ямар нэг хэмжээгээр дэмжиж, 41 хувь нь дэмжээгүй байна. “Штайнмайерын формул” нэрийн дор зөвшилцөх гэсний төлөө аравдугаар сарын эхээр Украинд жагсаал цуглаан болж эхэлсэн юм. Энэ “Формул” нь чөлөөт сонгууль явуулж Донбасст онцгой статус олгох тухай болохоор эсэргүүцлийн жагсаалд оролцогчид үүнийг “Орост бууж өгсөн хэрэг” гэж эсэргүүцэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com