Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Сири дэх ажиллагааных нь төлөө Туркийн эсрэг АНУ хориг тавилаа

Сирид байлдааны ажиллагаа хийж эхэлснийх нь төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн эсрэг хориг тавих зарлигт гарын үсэг зурлаа хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн эх сурвалжаас аван РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Энэ хориг нь Сирийн Арабын Бүгд найрамдах улсад явуулж байгаа үйл ажиллагааг зогсоох, тус улсад дарамт үзүүлэхэд чиглэгдсэн гэж эх сурвалж хэлжээ.

Одоо АНУ-ын Сангийн яам болон Төрийн департамент Туркийн Засгийн газартай холбоотой, хэд хэдэн байгууллага “дэлхий дахины цаашдын хувь заяа, Сирийн зүүн хойд нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд аюул учруулах” хувь хүнд энэ хориг чиглэж байгаа юм байна. “Туркийн өндөр албаны гурван хүн, Эрчим хүчний болон Батлан хамгаалах яам бас энэ хоригт орж байгаа” гэж мэдэгдэлд дурджээ.
Үүний өмнө Пентагоны тэргүүн Марк Эспер Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг Сирид хүмүүнлэгийн хямрал үүсгэж цэргийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгаж байсан юм. Турк улс энэ сарын 9-ний өдрөөс Сирийн умард нутагт “Энхтайвны эх булаг” цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ ажиллагаагаа Туркийн Засгийн газар Сирийн дүрвэгсдийг эх нутагт нь буцаах, бүс нутагт энхтайван тогтоох зорилготой гэж нэрлээд байгаа юм.

Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсоохыг Европын холбооны 28 улс орны Гадаад хэргийн яам уриалаад байна. Харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер, ардчилагч Нэнси Пелоси Туркийн эсрэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьж байгаа хориг нь Сирийн умард нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад хангалтгүй гэжээ. Хатагтай Н.Пелоси “Энэ хязгаарлалтын арга хэмжээ нь тэнд болж байгаа хүмүүнлэгийн сүйрлийг зохицуулахад хангалтгүй” гэж мэдэгдсэн байна.

Сири дэх ажиллагаагаа өргөтгөхөд Оростой харилцах талаар Р.Эрдоган ярьжээ

Сирийн Кобани хот руу хийх “Энхтайвны эх булаг” ажиллагааг өргөжүүлэхэд Оросын тал нааштай хандаж байгаа гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Өнөөдөр маш их цуурхал явж байна, гэсэн ч бид Элчин сайдын яамаараа дамжуулан Кобанийн асуудлаар Орос нааштай хандаж байгааг мэдэж байна. Үүнд нэг их асуудал байхгүй” гэж Р.Эрдоганы хэлснийг NTV хэвлэл эш татжээ. Түүнийхээр бол Турк улс Оростой цэргийн болон дипломатын түвшинд хэлэлцээр хийж байгаа юм байна.

Р.Эрдоган бас Туркийн арми Сирийн Манбижид орохгүй гэнэ. Тийшээ “Арабын жинхэнэ эзэд нь орно. Туркийн гол зорилго бол тэдний аюулгүй байдлыг хангах явдал” гэж Р.Эрдоган хэлжээ. Үүний өмнө Режеп Тайип Эрдоган Сирийн асуудлаар Анкара нь Москватай ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдэж байсан юм. Үүнтэй зэрэгцээд Сирийн Засгийн газрын цэрэг өмнө нь Курдийн автономит захиргааныхны хянаж байсан умард нутгийнхаа Манбиж хотод орлоо гэж Сирийн төрийн Ikhbariya телевиз мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com