Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Киев Донецк, Луганскийн бүгд найрамдах улсыг татан буулгахыг шаардав

Украины зүүн нутагт өөрсдийгөө тунхаглаад байгаа Донецийн болон Луганскийн бүгд найрамдах улсыг татан буулгасны дараа л Киев Минскийн хэлэлцээрээр хүлээсэн улс төрийн үүргээ биелүүлнэ хэмээн гурван талт холбоо барих бүлгийн Украины талын төлөөлөгч Леонид Кучмагийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Олифер Facebook-тээ бичжээ.

Түүнийхээр бол Донбасс дахь цэргээ татаж долоон өдрийн гал зогсоох хэлэлцээрийг босогчид биелүүлэхгүй, харин ч бүр Донецк, Луганскийн бүгд найрамдах улс тэргүүн шугаманд хүнд зэвсэглэл, танк, миномет байрлуулан Минскийн хэлэлцээрийг зөрчиж байгаа гэнэ. “Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсын бүхий нутаг дэвсгэрт болон орос украины хил орчим дахь украины хяналтад байдаггүй нутагт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай хяналтын бүлэг оруулах нь тулгамдсан асуудал болж байна” гэж Д.Олифер хэлсэн байна.

Хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсуудыг тараахаас гадна Киев байлдааны галыг бүрэн зогсоож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хил дээр нэвтрэх эрх олгож, хяналтгүй мужуудад Украины сонгуулийн төв хороо, улс төрийн намууд ажиллах боломж олгох, “Украины нутаг дэвсгэрээс гадаадын цэргүүд, цэргийн техникийг гаргах”-ыг Киев шаардаж байгаа юм. Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсуудыг Москвад захирагдаж байгаа гэж Киев үздэг юм.

Аравдугаар сарын 15-нд Минск дэх гурван талт холбоо барих бүлгийн хэлэлцээр тасалдсан юм. Талууд Петровское, Золотое суурингуудын районоос цэргээ татах шинэ графикийн талаар тохиролцож чадаагүй юм байна. Үүнээс гадна Киев олзлогдогсдыг солилцох асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ.

Цэргээ татаж долоо хоногийн гал зогсоох тухай ямар ч тохиролцоо хийгээгүй хэмээн Донецкийн бүгд найрамдах улс мэдэгдсэн байна. Донбасст нөхцөл байдал улам муудаж байгаа гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага тэмдэглээд Украин даяар өрнөөд байгаа “Штайнмайерын формул” эсэргүүцлийн хөдөлгөөнийг ч өөрчлөх аргагүй гэсэн байна.

Киевийн шаардлагын талаар Орос хариу тайлбар өглөө

Минскийн хэлэлцээрийг биелүүлэхийн тулд Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсыг татан буулгах тухай Киевийн шаардлагад Оросын сенатчид хариу тайлбар өгсөн байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Сергей Цеков RT хэвлэлд, Франц Клинцевич Regnum-д ярилцлага өгөхдөө энэ талаар ярьжээ. Киевийн шаардлагыг Крымээс сонгогдсон сенатч С.Цеков “үнэхээр хачин” мэдэгдэл гэж нэрлэсэн байна. “Тэд Минскийн хэлэлцээрийг биелүүлэхэд бэлэн байна гэнэ. Тэгэхдээ ДБНУ, болон ЛБНУ-ыг татан буулгах тухай заалт өөрсдөө оруулж байгаа нь бүдүүлэг зөрчил” гэсэн байна. Түүнийхээр бол энэ нь Украины Засгийн газрын тогтворгүй, залгамж халаагүй ажиллаж байгаагийн илэрхийлэл гэнэ.

Харин парламентын гишүүн Франц Клинцевич болохоор “Штайнмайерын формул”-ыг Киев тун өвөрмөцөөр тайлбарлаж байгааг, тэгээд ч өнөөдөр энэ хэлэлцээрээс шууд татгалзах тухай ярьж байна гэжээ. “Энэ нь уг хэлэлцээр тасалдахад хүргэж байгаа юм. Үүнээс болж л дайн үргэлжилж өдөр тутам хүн үхэж үрэгдсээр байна” гэж тэр тайлбарласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com