Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
М.Пенс, М.Помпео нар Сирийн хямралыг хэлэлцэхээр Анкарад ирлээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Сирийн хямрал, нөхцөл байдлыг хэлэлцэхээр Туркийн нийслэл Анкарад нисч ирлээ хэмээн М.Пенсийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга хоёр Вашингтоны ойролцоох цэргийн нисэх хүчний Эндрюс баазад нэг нисдэг тэргээр пүрэв гаргийн 18.00 цагт нисч ирээд хоёр өөр онгоцоор Турк рүү хөөрч, 12 цагийн дараа Анкарад буужээ.

Тэдний гол зорилго нь курдуудийн эсрэг явуулж байгаа Анкарагийн цэргийн ажиллагааны тухай хэлэлцэх юм байна. Харин тэд өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзаж байсан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах эсэх нь тодорхойгүй байна. Р.Эрдоган аравдугаар сарын 9-нд Сирийн умард нутагт Туркт хориглодог Курдистаны ажилчны нам болон “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг байлдааны “Энхтайвны эх булаг” ажиллагаа эхлүүлсэн юм. Туркийн цэргийн нисэх хүчин тэр өдрөө хоёр улсын хил дээрх Рас эль-Айн болон Сирийн хэд хэдэн хотыг агаараас дайрч бөмбөгдсөн. Үүнтэй холбогдуулан АНУ Сирийн курдуудийг тухайн бүс нутаг дахь “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг гол холбоотны нэг гэж үздэг ч Сирийн умард нутагт байсан цэргээ гаргах шийдвэр гаргасан юм.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн энэ ажиллагааны хариу болгож Анкарагийн эсрэг хориг тавих зарлиг гаргааад цаашид ч энэ хоригоо өргөн хүрээтэй болгож бүр эдийн засгийн шинжтэй ч болгож болно гээд байгаа юм. Одоогоор тавьсан хоригт нь Батлан хамгаалах, Эрчим хүчний яам, энэ яамдын удирдлага, сайд, орлогч сайд, Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдлагууд багтаад байгаа юм.

АНУ-ын хоригийн эсрэг Турк хатуу хариу барина

Сирийн умард нутагт явуулж байгаа байлдааны ажиллагааных нь төлөө АНУ Туркийн эсрэг хориг тавьсны төлөө Анкара хариу арга хэмжээ авахаар ярьж байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол Туркийн парламент тус улсын зүүн өмнөд нутаг Инжирликт байрладаг Америкийн цэргийн бааз дахь оролцоогоо тодорхой хэмжээгээр хорогдуулах тухай ярьж байгаа гэнэ. “Инжирлик дэх нисэхийн цэргийн бааз Туркийн газар нутагт байгаа болохоор тэнд хэдий хэмжээгээр оролцохоо бид шийдэх эрхтэй” гэж Туркийн парламентын депутат Озтюрк Йылмаз мэдэгджээ.

“The New York Times” сонин эх сурвалжаас авч мэдээлснээр бол Вашингтон Инжирлик дэх баазад халуун цөмийн В61 бөмбөг 50-ийг аваачиж байрлуулахаар төлөвлөж байсан гэнэ. Турк ийм арга хэмжээ авбал америк-туркийн хамтын ажиллагаа жинхэнэ ёсоор эцэс болж Анкара-НАТО-гийн харилцаанд ч том ан цав гарна гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com