Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Красноярскт далан сэтэрсний улмаас 13 хүн амь алдаад байна

ОХУ-ын Красноярскийн хязгаарт Курагинскийн районы Щетинкино суурингийн дэргэд Сейба гол дээр алт олборлодог уурхайн далан сэтэрсний улмаас 13 хүн амь алдаад, өөр 13 хүний хувь заяа тодорхойгүй байна гэж Онцгой байдлын яам мэдээллээ. Ослын газарт хөрш бүс нутгуудаас аврах багуудыг илгээжээ. Үерийн ус ажилчны суурин дахь нийтийн түр сууцанд тус бүр 40 хүн байсан бололтой. Урьдчилсан дүгнэлтээр бол технологийн элэгдлээс болж далан сэтэрсэн бололтой. 

Үүний зэрэгцээ энэ далан гидротехникийн байгууламжид бүртгэлгүй байсан гэж Красноярск мужийн амбан захирагч Александр Усс хэлсэн байна. Далан таван метрийн өндөртэй, ажилчдын суурин яг түүний доор байрладаг байж. А.Усс бас амь алдсан болон алга болоод байгаа хүмүүсийн нэрсийг тодруулаад ар гэрийнхэнд нь тусламж үзүүлнэ гэж хэлсэн байна. Энэ даланг “маш богино хугацаанд бүхий л байж болох дүрэм журам, хэм хэмжээг зөрчин барьсан” гэж Красноярскийн хязгаарын засгийн газрын төлөөлөгч Юрий Лапшин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com