Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Африкт терроризмтой тэмцэхэд Орос тусална гэв

Африкийн улс орнуудын зэвсэгт хүчин алан хядагч зэвсэгт бүлэглэлтэй дангаараа тэмцэхэд хүчин мөхөстөж байгаа болохоор тэдэнд тусламж зайлшгүй хэрэгтэй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүнийхээр бол Орос улс аюулгүй байдлыг хангах чиглэлээр Африкийн орнуудтай хамтран ажиллаж хоёр талын хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал гэнэ. “Энэ асуудлыг шийдэхгүйгээр тодорхой ахиц гарахгүй” гэж В.Путин хэлсэн байна.


Орос улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи түгээх, мөнгө угаах, хууль бус цагаачлал, дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд Африкийн хууль сахиулах байгууллага, тусгай албадтай харилцаа холбоогоо өргөжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байх болно гэж В.Путин тэмдэглэжээ. Африкийн олон бүс нутагт нөхцөл байдал тогтворгүй байгааг Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Умард Африк, Чад нуурын район, Африкийн эрэгт “Лалын улс”, “Аль Кайда”, “Боко Харам”, “Аш Шабаб” зэрэг террорист бүлэглэл өндөр идэвхжилтэй байна гэжээ.


Орос, Африкийн дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 24-нд Оросын Сочид болно. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн тэргүүн Абдул-Фаттах ас-Сиси нарын санаачилгаар болж байгаа уг арга хэмжээ  Орос-Африкийн харилцааны түүхэнд анх удаа болж хар тивийн бүхий л орны тэргүүнүүд оролцох юм.
Орос улс Африкт өөрийн эдийн засаг, дипломат нөлөөллөө идэвхтэй өргөжүүлж байна гэж өнгөрсөн наймдугаар сард Пентагон мэдэгдэж байсан юм. Африкийн улс орнуудтай Москвагийн бараа эргэлт 2009-2017 онд 5.7 тэрбумаас 17.4 тэрбум ам.доллар болж өссөн дүн байна. Үүний зэрэгцээ ОХУ нь Африкийн орнуудтай цэргийн холбоогоо өргөжүүлэн зэвсэг цэргийн техник худалдаалж, цэргийн бэлтгэл, аюулгүй байдлын тухай гэрээ хэлэлцээр хийсээр байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com