Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцрохоо нулимс дуслуулан мэдэгдлээ

Тереза Мэй Их Британийн эрх баригч Консерватив намын тэргүүн болон Ерөнхий сайдын албанаас огцорч байгаагаа нулимс дуслуулан мэдэгдлээ. Үүнийг дагаад түүний суудалд Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон сууж Европын холбооноос тус улс гарах асуудлыг үргэлжлүүлэх нь гэсэн яриа гарч эхэллээ.
“Тереза Мэй маш чухал мэдэгдэл хийлээ. Эх орныхоо төлөө, Консерватив намын төлөө хийсэн бүхэнд чинь талархаж байна. Одоо түүний эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх цаг боллоо. Бүгдээрээ Brexit-ийг эцэслэе” гэж экс-дипломат твиттер хуудсандаа бичжээ.


Британийн хэвлэлүүд ч Жонсоныг Тереза Мэйгийн хамгийн магадлалтай залгамжлагч гэж нэрлэж байгаа бол улс төрийн шинжээчид түүнийг Ерөнхий сайд болоход 40 хувийн магадлал байна гэж байгаа юм.
Гэтэл Гадаад хэргийн өнөөгийн сайд Жеремий Хант бас Британийн Засгийн газрын тэргүүн болох хүсэлтэй байгаагаа зарлачихлаа.
Ерөнхий сайд Тереза Мэй ирэх зургадугаар сарын 7 гэхэд албан ёсоор Ерөнхий сайдын суудлаас огцорно гэж мэдэгдэхдээ уйлж байлаа. “Миний амьдралын нэг хэсэг байсан ажлаасаа би удахгүй явлаа” гэж тэр мэдэгджээ. Би бол Их Британийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд, мэдээж сүүлийнх нь биш байх. Хайртай эх орныхоо төлөө зүтгэх боломж олгосон бүхэнд талархлаа илэрхийлье” гэж Тереза Мэй Даунингш-стрийт дэх албан ёсны харшдаа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.


Түүнийг ийн мэдэгдэж байхад нөхөр Филипп нь дэргэд нь байсан байна. “Лондон Брюссельтэй үг хэлээ ололцож чадаагүйгээс Европын холбооноос гарах асуудлыг эцэслэн хийж чадсангүй” гэж Тереза Мэй энд тэмдэглэжээ.


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Тереза Мэйгийн “Эр зоригтой ажиллагааг” өндрөөр үнэлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Британийн Засгийн газрын тэргүүн огцорч байгаа нь харамсалтай хэрэг гэсэн байна. “Тэр маш их ажилласан, сайн эмэгтэй. Надад маш их таалагдсан” гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ.


Консерватив намынханд ч намын тэргүүн нь албан тушаалаасаа огцорч байгаа нь таагүй болж өрсөлдөөн эхэлж байна. “Консерватив намын оюун санаа, сэтгэлгээ, зүрхний төлөөх тэмцэл албан ёсоор эхэллээ. Бидэнд манай ардчиллын цаашдын хувь заяаг тодорхойлох тийм хүн, тийм шинэ Ерөнхий сайд аль болох хурдан хэрэгттэй боллоо” гэж Brexit-ийн талыг баримтлагч депутат Эндрю Брижен хэлсэн байна. Гадаад хэргийн сайд асан Б.Жонсон Швейцарьт болсон Эдийн засгийн бага хурал дээр Brexit-ийг дэмждэг Консерватив намынхныг уриалж “Бид Европын холбоог хэлэлцээрийн хүрээнд, гадуур ч бас аравдугаар сарын 31 гэхэд орхино” гэж мэдэгдэж байсан. Тэр Европын холбоог орхисны дараа Британи улс Европтой жинхэнэ чөлөөт худалдааны харилцаанд орно гээд бид “Чөлөөт худалдааны дэлхийн аварга” болно гэсэн юм.


Москвагийн хувьд Тереза Мэйгийн огцорсонд нэг их тэвдэхгүй байна. Орос, Британийн харилцаа түүний үед нэг их таатай байсан гэж хэлэхэд хэцүү гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. Хоёр улсын харилцаа Тереза Мэйгийн Ерөнхий сайд байхад хүнд үе байсан гэж тэр тэмдэглэжээ. “Харамсалтай нь таатай үр дүн байсан гэж дурсахад хэцүү. Тереза Мэйгийн үе манай хоёр орны харилцаанд төвөгтэй байсан” гэж Кремлийн төлөөлөгч хэлжээ.


Тэр бас Их Британи улс Европын холбооноос гарахтай холбоотой үйл явцыг бид анхааралтай харж байна, Brexit нь Британийн хувьд ч Европын холбоонд ч чухал нөлөөлнө гэсэн байна. “Бидний худалдаа эдийн засгийн гол түнш Европын холбоон дахь нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна. Түншлэл тогтвортой хөгжөөсэй л гэх байна” гэж Д.Песков онцолжээ.
Тереза Мэйгийн өмнөх Ерөнхий сайд Дэвид Кэмерон Британий Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга болсны дараа 2016 оны зургадугаар сарын сүүлчээр албан тушаалаа орхиж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com