Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Бээжин Гонконгийн удирдагчийг солихоор төлөвлөж байна

БНХАУ-ын Засгийн газар Гонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг солих төлөвлөгөө бэлтгэж байна гэж Financial Times сонин эх сурвалжаас авлаа хэмээн мэдээлжээ. Хэдийгээр өнөөгийн тэргүүн Кэрри Ламын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой байсан ч энэ төлөвлөгөөг БНХАУ-ын дарга Си Зиньпин зөвшөөрвөл гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр түүнийг солих бололтой. Гэхдээ энэ нь шинээр томилогдох хүн нь бүрэн эрхээ таван жил хэрэгжүүлнэ гэсэн баталгаа болохгүй. Сонины эх сурвалжийн хэлснээр бол Гонконгийн засаг захиргааны шинэ удирдагчид Гонконгийн Төв банкны тэргүүн байсан Норман Чан, Гонконгийн засгийн газрын гол сайд байсан Генри Тан нарыг ярьж байгаа бололтой.


Financial Times сонинд бичсэнээр бол Хятадын засгийн газар Гонконгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад юуны түрүүнд Засаг захиргааны тэргүүнийг солих нь зөв шийдэл гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ талаар Кэрри Ламын төлөөлөгчид болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гонконг, Макаог хариуцсан газраас ямар нэг тайлбар хийгээгүй байна.


Өнгөрөгч зургадугаар сард Гонконгийн эрх баригчид сэжигтэн, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль хэлэлцэх гэснийг эсэргүүцэн олон нийтийн жагсаал өрнөж эхэлсэн. Эсэргүүцэгчдийнхээр бол энэ хуулийг баталбал хятадын бодлогод дургүй сөрөг хүчнийхнийг хоморголон Хятадын засгийн газарт шилжүүлэх болно гэнэ. Кэрри Лам энэ хуулийг эргүүлэн татаж хэлэлцэхээ болилоо гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн, залуучууд тэмцлээ үргэлжлүүлсээр зам талбайг хааж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийнхантай мөргөлдөж албан байгууллага хувийн хэвшлийн байшин барилгад халдсан. Энэ бүхэн Гонконгийн худалдаа, аялал жуулчлал, тээврийн салбарт нөлөөлж улмаар эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм.
Кэрри Лам ч энэ бүхэнтэй холбоотойгоор хэрвээ Бээжин зөвшөөрвөл албан тушаалаа өгөхөд бэлэн байна гэж есдүгээр сард мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com