Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ пуужин харвасан нь Д.Трампыг нэг их тэвдүүлээгүй гэнэ

“БНАСАУ саяхан пуужин харваж туршсан нь “зарим хүнийг сандаргасан байх”, миний хувьд нэг их сандарч тэвдээгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудсандаа бичжээ. “БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким надад өгсөн амлалтдаа хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч бичсэн байна. Д.Трамп бас БНАСАУ-д Америкийн Дэд ерөнхийлөгч байсан Жо Байденыг “IQ муутай, түүнээс ч дор хүн” гэж нэрлэснийг сонсоод инээж “энэ бол надад өгч байгаа сануулга байх” гэжээ.


Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг тавдугаар сарын 22-нд Жо Байденыг “Хүний хамгийн энгийн чанараа гээсэн ухаан муутай хүн” гэж нэрлэсэн юм. Үүний өмнөхөн Жо Байден Филадельфид дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг дарангуйлагч, тамлан зовоогч гэж нэрлэсэн юм. Түүний энэ үгийг Умардын мэдээллийн агентлаг “Улс төрийн сэдэлтэй ноцтой өдөөн хатгалга” гэжээ.


Тавдугаар сарын эхнээс БНАСАУ-ын эрх баригчид пуужингийн хэд хэдэн туршилт хийгээд байгаа юм. Эхнийхийг нь тавдугаар сарын 4-нд харвалаа гэж Өмнөд Солонгос мэдээлсэн бол дараа нь Умардын Хөдөлмөрийн намын төв хэвлэлд оператив тактикийн пуужин харваж байгаа гэрэл зураг нийтлэгдсэн юм. Хэдэн өдрийн дараа БНАСАУ бас дахиад Японы зүг пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com