Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөн нэмэгдэж байгааг НҮБ тэмдэглэлээ

Дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөн улам өрнөж байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар тэмдэглэж байна гэж баасан гарагт болсон хэвлэлийн мэдээлэл дээр тус байгууллагын төлөөлөгч Равина Шамдасани мэдэгдсэн байна. Түүнийхээр бол өнөөдөр Болив, Чили, Гонконг, Эквадор, Египет, Гвиней, Гаити, Ирак, Ливанд эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байгаа бол энэ жил Алжир, Гондурас, Никарагуа, Малави, Орос, Судан, Зимбабве, Франц, Испани, Их Британид бас эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байсан юм.
“Энэ бүх жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөний ард янз бүрийн шалтгаан байдаг болохоор нэгдсэн нэг зүйлийн гаргалгаа хийж тайлбарлах аргагүй юм. Гэхдээ олонх жагсаал, эсэргүүцэл тэмцлийн ард нийгэм эдийн засгийн нөхцөл, авлига, тэгш бус байдал, баян хоосны ялгаа нийтлэг байдаг” гэж Шамдасани хэлсэн байна.


Энэ бүхэн Засгийн газар, улстөрчид, төрийн байгууллагуудад  итгэх итгэл суларч байгааг харуулж байгаа бол эрх баригчид хариуд нь хүч хэрэглэхэд хүрч байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар үзэж байна. Боливид өнөөдөр болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн хүчирхийлэлд шилжиж хууль сахиулагчид 80 гаруй хүнийг баривчилсан бол цагдаагийн 19 ажилтан бэртэж гэмтээд байна. Иракт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний явцад 10 хоногийн хугацаанд л 157 хүн амь үрэгдэж, 5494 хүн шархдаад байна.
Чилид болж байгаа жагсаал цуглаан, онц байдал тогтоогоод байгаа явдал ч хүний эрхийг зөрчих төдийгүй цагдаагийн байгууллагын ажиллах олон улсын хэм хэмжээг зөрчихөд хүргэж болзошгүй байна. Ливанд аравдугаар сарын 19-нд болсон жагсаал цуглааны үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 100 гаруй хүнийг баривчилсан мэдээлэл гарсан ч тун удалгүй суллажээ. Гэхдээ аравдугаар сарын 17-24-нд дөрвөн хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархтаж гэмтсэн гэж Ливаны Улаан загалмай байгууллага мэдээлж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com