Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Сирид оросын 100 гаруй иргэн алга болжээ

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдын гэр бүлийнхэнд зориулсан шоронгоос гарсан Оросын 100 гаруй иргэн алга боллоо хэмээн “ВВС” агентлагийн оросын алба өөрийн эх сурвалжаас авснаа дамжуулсан байна. Тэдгээр нь алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдын гэр бүлийнхнийг хорьдог шорон хэмээн алдаршсан “Айн-Исса” лагерьт байсан орос эмэгтэйчүүд, хүүхэд гэнэ. Туркийн цэргийнхний “Энхтайвны эх булаг” ажиллагаа эхэлсний дараа курдууд байрлалаа орхин явахад энэ лагерь эзэнгүй орхигдож тэнд байсан хүмүүс Турк хүрэхээр цөлөөр явцгаасныг зэвсэглэсэн хүмүүс олоод сураг алдарчээ.
Харин Туркийн Гадаад хэргийн яам болохоор Сирийн Алеппо мужийн хойд нутаг дахь лагериас оросууд болон бусад гадаадын иргэдийг одоо туркийн хяналтад байгаа гэсэн байна. Гэтэл лагериас гараад сураггүй болсонд тооцогдсон нэгэн орос эмэгтэйн тусламж гуйсан аудио бичлэг Чеченийн Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Хеда Саратовагаар дамжин ирснийг РБК хэвлэл нийтэлсэн байна.


Бичлэг дээр өөрийгөө Юля Крюкова гэж нэрлэсэн эмэгтэй энэ бичлэгээ бүр дүрвэгсдийн Аль-Холь лагерьт байхдаа хийсэн гэжээ. Тэрээр бичлэгээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова, Хеда Саратаова нарт хандан Орост эргэн очиход минь туслаач гэсэн байна. “Би “Лалын улс” бүлэглэлд эргэн очихыг хүсэхгүй байна. Энд тэдэн рүү эргэн очихыг хүсч байгаа эмэгтэйчүүд байгаа, тэд миний гэртээ харихыг хүсч байгааг мэдэх юм бол намайг зодно” гээд “Би олон зүйл ярьж чадах боловч үүнд маш их хугацаа шаардлагатай” гэжээ.
Тэр бас эгчийнхээ утасны дугаарыг өгөөд түүнтэй холбогдохыг хүссэн байна. “Миний хэргийг анхааралтай үзэхийг хүсч байна. Хэрэв мөнгө хэрэгтэй бол миний эгч миний байрыг худалдаад төлнө. Энд байхаас би бүр залхаж байна, гэртээ харихыг л хүсч байна” гэж тэр эмэгтэй хэлжээ.


Бичлэг дээр нэрээ хэлэхийг хүсээгүй өөр эмэгтэйчүүд ч бас ярьсны нэг нь “Бүгд л явцгааж байна. Харин бид юу хийхээ мэдэхгүй байна. Энд үлдэнэ гэхээр байлдаан болж байхад бид хүүхдүүдтэйгээ байж чадахгүй. Яамаар ч юм бэ дээ” гэж хэлжээ. Түүнийхээр бол тэнд туркийн хүчин байхгүй, харин Башар Асадын хүчин л дайрч байгаа гэнэ.
Өөр нэг эмэгтэй болохоор “Буун дуу сонсогдсоор байна. Курдууд л байна. Зэвсэглэсэн тэд шөнөөр биднийг хаа нэг тийшээ аваачиж магадгүй” гээд ахдаа хандаж ярьсан байна. Түүний хэлснээр бол өөрсдөд нь хэн ч туслахгүй бололтой. Дараа нь бас нэг эмэгтэй бүгдээрээ туркийн цэргүүдийн эзлээд байгаа Тель-Абьяд хот руу таван км ойртоод байгаагаа ярьсан байна. Чеченийн Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Хеда Саратовагийн хэлснээр бол оросын иргэн эмэгтэйчүүд алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд элсэхээр Сирид очсон зэвсэгт дайчин нөхрүүдээ дагасан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com