Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оростой хийх дайны үеэр Калининград муж Польшид шилжинэ гэв
“Оросын Балти орчим руу хийх түрэмгийллийн” явцад польшууд өөрсдийгөө золиослох ч америкчуудтай хамтраад Калининград мужийг эзэлнэ гэж Америкийн Жеймстауны сангийнхан төлөвлөгөө гаргажээ. Энэ мөргөлдөөний эцэст Польш оросын газар нутгаас авна гэж шинжээчид тооцоолсон байна. Жеймстауны сангийн “Балти орчмын улсуудыг хэрхэн хамгаалах вэ” гэсэн шинэ илтгэлд Москвад хуучин Зөвлөлт холбоот улсын харьяанд байсан, ялангуяа оросуудыг хамгаалах нэрээр оросууд цөөнх Латви, Эстони зэрэг улсуудыг булаан эзлэх хүчин чадал, санаархал бий гэжээ. АНУ-ын шинжээчид Оросын хамгийн түрүүнд довтлох Балти орчмын улсууд нь өөрийгөө хамгаалах чадваргүй гэсэн байна.

Оросын эсрэг босохын тулд Жеймстауны сан Польшид “Оросын Балти орчим” болох Калининград мужийг эзлэх нь зүйтэй гэсээн санал гаргаж байгаа нь энэ. “Энэ нь, өөрөөр хэлбэл эхний ээлжинд Калининградыг эзлэх нь энэ нутагт Оросын түрэмгийлэл, ялангуяа  “Искандер“ пуужин, “С-400” болон “Бастион” систем зэрэг цэргийн  үйл ажиллагааг тогтворжуулан тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Нөгөө талаар ингэх нь Литва, Латви, Эстонийг хамгаалахын тулд энэ бүс нутагт НАТО-гийн агаарын болон тэнгисийн цэргийн хүчин идэвхтэй ажиллах боломж бүрдүүлнэ” гэж энэ илтгэлд дурдсаныг kresy.pl хэвлэл эш татсан байна. Илтгэлд Польшийн арми АНУ-ын цэрэгтэй хамтраад ийм даалгавар хэрэгжүүлэх гол хүчин гэдгийг тэмдэглээд “НАТО-гийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр санаархах нь асар өндөр үнээр, өөрөөр хэлбэл Калининградаа алдахад хүрнэ гэдгийг санавал зохино” гэжээ. Хамгийн сонирхолтой нь, Калининград мужийн ирээдүй. Баримт бичигт дурдсанаар бол Калининградыг төвийг сахиулахын тулд Польш өөрийн цэргүүдийг золиосонд гаргасан болохоор дайны дараа түүнийг Польшийн мэдэлд өгөх нь зүйтэй. Калининград мужид довтолсон тохиолдолд  оросууд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж мэдэх ч энэ нь магадлал багатай юм. АНУ-ын цэргийнхний үзэж байгаагаар бол үүнээс долоо хоногийн дараа гэхэд зүүн Европ хяналтад орж, сарын дараа гэхэд “оросууд Литва, Латви, Эстониос хөөгдөх болно” гэнэ. Жеймстауны сан гэдэг нь 1984 онд байгуулагдсан засгийн газрын бус судалгааны байгууллага гэдгийг EADaily тодотгосон байна. Энэ сан бүр байгуулагдахаасаа эхлээд л Зөвлөлт холбоот улс задарна гэдгийг бичиж байжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com