Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп: “Лалын улс”-ын удирдагчийг устгахад Орос тусалсан

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгахад Орос, Сири, Турк, Ирак улсууд АНУ тусалсан гэв. Дональд Трампын хэлснээр бол АНУ-ын цэргийн ажиллагааны зорилгыг Москва мэдээгүй ч түүнтэй нягт холбоотой ажилласан гэнэ. Харин ОХУ-ын БХЯ болохоор үүнийг няцааж байгаа юм.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдадиг устгасан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр Орос Америкийн нисдэг тэргүүдийг Сирийн нутагт нэвтрүүлсэн гэнэ. Энэ талаар Дональд Трамп ч илгээлтдээ  “нягт хамтран ажилласан” хэмээн дурдсан байдаг. Д.Трамп бас энэ ажиллагаанд Сирийн курдууд тусалсан гэдгийг тэмдэглэжээ. “Ирак бас үнэхээр сайн хамтран ажилласан” гэжээ.
Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Лалын улс”-ын удирдагч аль-Багдадиг тусгай ажиллагааны үеэр устгасан гэж баталж байгаа юм. Тэр бүр энэ ажиллагааг Цагаан ордонд сайд нарын танхим, цэргийн болон тагнуулын удирдлагуудтай хамт шууд бичлэгээр үзсэн гэжээ.


Түүнийхээр бол “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагч амиа золиослогчийн тэсрэх бодис бүхий бүсээ дэлбэлэхэд түүнтэй хамт өөрийн нь гурван хүүхэд амь үрэгдсэн гэнэ. “Тэр яг нохой шиг үхсэн. Тэр яг хулчгар амьтан шиг үхсэн. Дэлхий дахин одоо харьцангуй тайван боллоо” гэж Д.Трампын хэлснийг USA Today эш татсан байна. Энэ ажиллагааны үеэр түүний хэд хэдэн хамтрагч дайчин амь үрэгдсэн гэж Д.Трамп онцолжээ.
Аль-Багдадиг устгасан гэж үүний өмнө хэвлэлүүд бас мэдээлж байсан юм. Newsweek хэвлэлд бичсэнээр бол зэвсэгт дайчдын удирдагчийг Сирийн Идлиб мужид нуугдаж байна гэсэн мэдээлэл авсны дараагаар тусгай ажиллагаа зохион байгуулсан юм байна. Энэ ажиллагаа аравдугаар сарын 26-нд болж дөрвөн цаг орчим үргэлжилжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com