Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Европын холбоо Brexit-ийг гурван сараар сунгахыг зөвшөөрлөө

Европын холбооны гишүүн орнуудын удирдлагууд Их Британийг холбооноос гарах Brexit-ийг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл дахин сунгахыг зөвшөөрлөө гэж Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Twitter хуудсаараа мэдэгдлээ. Уг нь Их Британийн Европын холбооноос гарах эцсийн хугацаа аравдугаар сарын 31 байсан юм.
“Сунгасан энэ шийдвэрийг бичгээр гаргах л үлдэж байна” гэж Туск бичсэн байна. Brexit-ийг сунгах асуудлаар Британийн парламент ерөнхий сайддаа аравдугаар сарын 19-нд чиглэл өгснөөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хүсэлтийг Европын зөвлөлийн тэргүүн Европын холбооны гишүүн орнуудын тэргүүнүүдтэй аравдугаар сарын 23-нд зөвлөлдсөн юм байна. Гэхдээ Борис Жонсон болохоор хугацааг дахиад сунгавал нөхцөл байдал улам дордоно гэж тайлбарлаж байгаа.


Гэтэл Британийн засгийн газар дахь эх сурвалжаас авснаа Би-би-си агентлагийн мэдээлж байгаагаар бол Ерөнхий сайд Борис Жонсон юутай ч Европын холбоо руу хоёр захидал бичсэний нэгд нь Brexit-ийг сунгах тухай бичээд гарын үсэг зураагүй, хоёр дахид нь Европын холбооноос гарах хугацааг сунгах нь алдаа болно гэж бичжээ.
Аравдугаар сарын 22-нд Британийн парламент Brexit-ийн хэлэлцээрийг урьдчилсан байдлаар авч үзэн Борис Жонсоны хуулийн төслийг хүлээн авах гурван өдрийн график гаргасан байна.
Аравдугаар сарын 24-нд Борис Жонсон хэрэв Brexit-ийг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгахыг Европын холбоо зөвшөөрвөл парламентын ээлжит бус сонгууль зарлана гэж мэдэгдсэн. “Ийм эрсдэлийг цаашид гаргаад байж чадахгүй. Нөхцөл байдлыг ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс нааш аль болох түргэн шийдэх боломжийг бид сонгогчдодоо олгох ёстой” гэж Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдээд, ээлжит бус сонгуулийг арванхоёрдугаар сарын 12-нд явуулж болно гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com