Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хар салхи Японд 1.5 тэрбум ам.долларын хохирол учруулжээ

Саявтар Японы нутгийг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины учруулсан хохирлын хэмжээ 170 тэрбум иен буюу 1.5 тэрбум ам.долларт хүрлээ гэж тус улсын засгийн газар даваа гарагт мэдээлсэн байна.
Хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор есдүгээр сарын сүүлчээр дайрсан “Факсай” хар салхи ойн болон загас агнуурын аж ахуйд 50.9 тэрбум иен буюу 468.2 сая ам.долларын хохирол учруулсан бол аравдугаар сард болсон “Хагибис” хар салхины учруулсан хохирлын хэмжээ 122.17 тэрбум иен буюу 1.1 тэрбум ам.долларт хүрчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 33 мянга га газар үерт нэрвэгдэж сүйрчээ. “Хагибис” хар салхины улмаас 88 хүний амь үрэгдэж, өөр долоон хүн сураггүй алга босон бол бэртэж гэмтсэн хүний тоо дөрвөн зуугаар тоологдож байна.


Сүүлийн хэдэн арван жил тохиож байгаагүй “Хагибис” хар салхины учруулсан хохирлыг арилгахад зориулж Засгийн газар нэмэлт хөрөнгө хуваарилж байгааг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мягмар гарагт мэдэгджээ. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр бол эвдэрч гэмтсэн зам гүүр, байшин барилгыг засварлаж гамшигт нэрвэгдсэн районуудад хэвийн амьдрал бий болгоход орон нутгийн засаг захиргаадад хөрөнгө хүч хүрэлцэхгүй байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com