Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Аль-Багдадиг зааж өгсөн хүнийг АНУ 25 сая доллароор шагнана

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадийн байгаа газрыг зааж өгсөн тус бүлэглэлийн хамтран зүтгэгч нэгнийг АНУ 25 сая доллароор шагнаж магадгүй байна гэж The Washington Post сонин мэдээллээ.
Хэвлэлд бичсэнээр бол аль-Багдадиг сирийн Идлиб мужийн нутагт хоргодох байрандаа байгааг мэдээлэгч америкийн тусгай албанд мэдэгдээд тусгай албаныхан ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээлэл өгсөн юм байна. Ажиллагаа дууссанаас хойш хоёр хоноод тэр гэр бүлээ аван тухайн нутгийг орхиж явсан гэнэ. Тэгэхээр одоо тэр 25 сая доллар юм уу, тодорхой хэсгийг энэ ажлынхаа хөлс болгон АНУ-ын засаг захиргаанаас авах юм байна. Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол араб-суннит энэ хүн өөрийнх нь төрөл төрөгсдийг алсны төлөө алан хядагчдаас өшөөгөө авахын тулд ийн зааж өгсөн гэнэ. Эхлээд тэр “Сирийн ардчилсан хүчин”-ий курдуудтэй холбоо бариад дараа нь америкийн төлөөний хүнд мэдээлэл дамжуулсан байна.
Аль-Багдадийн байгаа газрыг түүний ойрын туслахын нэг, Иракт баривчлагдаад байгаа Исмаил аль-Эстави гэгч зааж өгсөн гэж аравдугаар сарын 28-нд мэдээлсэн. Тэрээр “Лалын улс”-ын толгойлогч өөрийн командлагчидтайгаа зарим чухал яриа хэлэлцээрээ хүнсний ногоо ачсан бичил автобусанд хийдэг гэжээ.

 

CNN: Аль-Багдадийн чандрын үлдэгдлийг далайд хаяна

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагч Абу аль-Багдадийн цогцосын үлдэгдэл чандрыг өмнө нь “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены цогцосыг Аравын тэнгист хаяж байсан шиг далайд хаяна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Роберт О'Брайен мэдэгдсэнийг CNN теле компани дамжуулсан байна. Нью-Йоркт 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагыг зохион байгуулсан гэж америкийн засаг захиргааны үзэж байсан Усама бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд пакистаны Абботабаде дахь гэртээ байхад нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай ажиллагааны үеэр устгасан юм.

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагч аль-Багдадиг америкийн цэргүүд устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 27-нд зарласан. Америкийн тэргүүний мэдэгдсэнээр бол түүнийг олон тооны дайчид, мэдээлэгчдийн нь хамт устгажээ. Ажиллагааны үеэр америкийн нэг ч цэргийн албан хаагч өртөөгүй, харин 11 хүүхэд чөлөөлсөн гэнэ. Д.Трамп бас энэ ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлсэн Орос, Турк, Сири, Ирак улсуудад талархал илэрхийлсэн юм. Орос гэхэд америкийн нисэх хүчнийг Сирийн тодорхой районд нэвтрэхэд нь агаарын орон зай гаргаж өгсөн гэнэ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам болохоор аль-Багдадийг устгасан гэсэн тодорхой мэдээлэл алга гээд, америкийн нисэх хүчинд зориулж Сирийн агаарт орон зай гаргаж өгөөгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com