Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Османы эзэнт гүрэн армянчуудыг хоморголон хядсан гэж АНУ-ын конгресс үзлээ

Османы эзэнт гүрэн нь армянчуудыг 1915 онд хоморголон хядсан талаар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өнгөрөгч мягмар гарагт олонхын саналаар тогтоол баталсан байна. АНУ-ын конгресс ийм тогтоол гаргасанд Армяны Ерөнхий сайд никол Пашинян талархал илэрхийлээд “Энэ тогтоол бол түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөх, шударга ёс тогтооход зоригтой алхам болж энэ аймшигт геноцидоос амьд үлдэж хоцорсон үр удамд нь тайвшрал авчрах болно” гэжээ.


Османы эзэнт гүрэн 1915-1923 оны хооронд армянчуудыг ялгаварлан гадуурхаж бөөнөөр нь хядсан талаар судлаачид янз бүрийн тоо хэлдэг. Туркийн өөрсдийн нь эх сурвалжаар болон судлаач Стенфорд Шоу “History of the Ottoman Empire and modern Turkey” номдоо хоёр сая орчим хүнийг хядсан гэсэн байдаг. Өөр бас Рональд Сюни амь үрэгдсэн армян хүний тоог хэдэн зуун мянгаас 1.5 сая гэжээ. “османы эзэнт гүрний нэвтэрхий толь” номд болохоор 500 мянга гэсэн бол армяны эрдэмтэд 1.5 сая гэдэг байна. Харин “Британника” нэвтэрхий толь бичигт 600 мянгаас 1.5 сая армяны хүнийг хядсан гэж бичсэн байдаг байна.
Османы эзэнт гүрэн армянчуудыг хоморголон хядсан талаар тогтоол гаргах талаар АНУ-ын конгресс олон жилийн турш ярьсаар байсан ч санал хурааж байгаагүй юм. Энэ тогтоолыг баталсан нь америк туркийн харилцаанд ноцтой үр дагавар авчирна гэж америкийн зарим шинжээч үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com