Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Дэлхийн гуравдугаар дайн гарцаагүй боллоо гэж туркийн генерал бичиж байнаa

Туркийн зэвсэгт хүчнээс чөлөөнд гарсан хошууч генерал Осман Памукоглу “дэлхийн гуравдугаар дайн” гэдэг ном хэвлүүлсэндээ энэ шинэ дайн гарах нь гарцаагүй боллоо хэмээн бичжээ. Памукоглугийнхаар бол энэ шинэ дайн АНУ, Хятад, Оросын хооронд эхэлнэ гэснийг Aydinlik Gazetesi хэвлэл эш татсан байна. Эдний хоёр нь гурав дахиныхаа эсрэг нэгдэнэ гэж Памукогли бичжээ.
Энэ аймшигт шинэ дайн гарцаагүй болж байгаагийн “тодоос тод баталгаа” бол “дэлхийн том гүрнүүдийн батлан хамгаалах салбарт жилээс жилд хуваарилж байгаа төсөв мөнгө” гэнэ.
Мөн “шинэ дайн өмнө үеийн сөргөлдөөний нэг адил эхэлнэ гэжээ. “Өнгөрсөн цаг үед дайн эдийн засгийн сонирхол, өөрийн ноёрхлын бүсийг тэлэх , алдахгүй байх, нөөц баялагт хяналт тогтоохын тулд эхэлж байсан шиг эхэлнэ” гэж чөлөөнд гарсан хошууч генерал бичжээ.


Түүнийхээр бол газар зүйн сонирхлын үүднээс авч үзвэл Өмнөд Америк, Африк гол шалтгаан болж мэдэх юм гэсэн байна. Өмнө дэгдсэн дэлхийн хоёр дайнд Орос улс Их Британи, Америкийн холбоотой байсан бол шинэ гуравдугаар дайнд Орос дахиад АНУ-ын холбоотон болж мэдэх юм гэжээ.
“Хаа нэгтэй хилийн шалган нэвтрүүлэн цэг рүү халдах юм уу, онгоц сөнөөх, загас агнуурын хөлөг живэх, террорист халдлага, өөр хэн нэгэн рүү халдах зэрэг нь шинэ дайн өдөөх дарь луу оч хаяна” гэж Памукоглу үзэж байна.

Тэр бас шинэ дайн үүсэх шалтаг нь заавал бодит үйл явдал ч байх албагүй эс үйлдэл ч байж болох юм гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам үүний өмнөхөн АНУ-ын засаг захиргааны хариуцлагагүй алхам нь цөмийн сөргөлдөөний эрсдэлийг улам ихэсгэж байна гэж мэдэгдэж байсан.
Оросын тэргүүн Владимир Путин бас дэлхийн гуравдугаар дайн болзошгүй гээд үйл явдлын ийм өрнөл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн төгсгөл болж мэдэх юм гэж байсан удаатай. В.Путин дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий дахиныг хамарсан мөргөлдөөн зөрчил байгаагүй, тэргүүлэх орнуудын хооронд стратегийн ойлголцол бий болсон ч олон улсын харилцаанд “үл ялиг огцом хөдөлгөөн гарахад л” мөргөлдөөн гарах аюул ойрхон байсан гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com