Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Турк баривчлагдсан алан хядагчдыг “гэрт нь“ буцаана гэж айлгав

Европын орнууд Туркийг ганцааранг нь баривчлагдаад байгаа алан хядагч террористуудыг харж хамгаалж байлгахаар орхиж байна гэж туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу буруутгасан байна. С.Сойлу бас Сирид саатуулагдаад байгаа  “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн нэлээд хэсэг нь иргэншлээ хасуулан гадаад орнуудаас очсон хүмүүс байгаа гэсэн байна. Баривчлагдсан алан хядагчид, террористуудад хандаж байгаа Европын орнуудын хандлагыг Туркийн сайд хүлээн авах боломжгүй, хариуцлагагүй үйлдэл гэжээ.
Ингээд С.Сойлу баривчлагдсан бүхий л алан хядагчийг Турк улс өөртөө хадгалж байх боломжгүй, ийм болохоор тэднийг “гэр гэрт нь” буцаана гэж анхааруулжээ. “Бид “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн алан хядагчдын зочид буудал биш” гэж Сулейман Сойлугийн хэлснийг Hurriyet хэвлэл эш татсан байна.


Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой үүний өмнө бас “Энхтайвны эх булаг” ажиллагааны үеэр баривчилсан зэвсэгт дайчид байлдаан болсон нутагт түр зуур үлдэнэ гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ тэр гадаад орнуудаас ирсэн террористууд, тэдний гэр бүлийг тухайн орных нь хуулийн дагуу шийтгүүлэхээр эх оронд нь илгээнэ гэсэн.
Сирийн умард нутаг дахь нөхцөл байдал аравдугаар сарын эхнээс Анкара курдийн отрядуудын эсрэг “Энхтайвны эх булаг” байлдааны ажиллагаа эхлүүлснээр хурцдаж эхэлсэн юм. Харин аравдугаар сарын 17-нд Турк, АНУ хоёр байлдааны ажиллагааг зогсоож турк, сирийн хил дагуу 30 км-ийн аюулгүйн бүс байгуулахаар тохиролцсон.
Өнгөрөгч долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нар зургаан цагийн хэлэлцээр хийж харилцан ойлголцох 10 зүйлтэй санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт дурдсанаар Турктэй хиллэдэг, саяын байлдааны ажиллагаа явуулсан Сирийн тэр хэсэгт Оросын цэргийн цагдаа, Сирийн хилийн албаны хамтарсан эргүүл ажиллуулах замаар курдийн отрядуудыг гаргахаар тохирсон юм. Улмаар мягмар гаргаас курдийн отрядууд хугацаанаасаа өмнө гарч эхэлжээ. Үүний дараа тагнуулын нислэг, турк оросын зам дагуу минагүйжүүлэх ажил эхэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com