Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Устгагдсан аль-Багдадийн эгчийг саатууллаа гэж хэвлэлүүд мэдээллээ

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагч байгаад саяхан америкийн тусгай ажиллагааны үеэр амь алдсан Абу Бакра аль-Багдадийн эгчийг туркийн хүчнийхэн Сирийн умард нутгаас саатууллаа гэж туркийн өндөр албаны хүнээс авсан мэдээллээ Reuters агентлаг дамжуулсныг Associated Press агентлагч бас баталсан байна. 

Алан хядагчийн эгч 65 настай Расмию Авадыг Азаз хотоос холгүй өөрийн гэр бүлтэйгээ амьдардаг ачааны чиргүүл чингэлэгт байхад нь саатуулжээ. Баривчилгааны үеэр тэрээр нөхөр, бэр, таван хүүхэдтэйгээ хамт байсан гэнэ.

“Аль-Багдадийн эгчээс бид Лалын улс зэвсэгт бүлэглэлийн дотоод ажлын талаар үнэтэй мэдэлэл олж авна гэж найдаж байна. Одоо түүнийг байцааж байгаа” гэж мэдээлэл өгсөн түшмэл хэлжээ. Тэр бас “энэ бол тагнуулынхны хувьд алт шиг олз” гээд түүнээс авсан мэдүүлэг нь террорист бүлэглэлийн тухай мэдээллийг улам баяжуулна гэсэн байна.

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч аль-Багдадиг устгасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 27-нд зарласан. Түүний мэдэгдсэнээр бол Сири дэх Америкийн цэргийнхэн зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг гарах гарцгүй хонгилд оруулснаар тэр өөрийгөө дэлбэлж амиа золиосолсон гэнэ. Түүнтэй хамт түүний гурван хүүхэд амь үрэгджээ. “Лалын улс” зэвсэгт бүлэглэл ч энэ мэдээллийг баталсан юм.

Одоо алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн шинэ удирдагчаар Абу Ибрахим аль-Хашеми аль-Кураши гэгч тодорчээ.
Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болохоор “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн удирдагчийн үхсэн гэдэгт итгэх хэрэггүй, одоохондоо түүний үхсэнийг нотлох баримт алга гэж байгаа юм. Оросын Батлан хамгаалах яам ч бас алан хядагчийг америкийн ажиллагааны үеэр устгасан гэсэн нотлох баримт байхгүй гэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com