Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дональд Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр бямба гаригт /2019.05.25/ Япон улсад тэргүүн хатагтайн хамтаар хүрэлцэн очсон бөгөөд өчигдөр буюу ням гаригт мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэн сонирхож, түрүү бөхөд дурсгалын цомоо гардуулсан байна.

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Асанояма 12 даваа, 3 унаатай түрүүлж, уламжлал ёсоор Японы эзэн хааны цом болон АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардан авсан юм. Маэгэширагийн наймаас эрэмбэлэгдсэн Асанояма  нь өдгөө 25 настай залуу сумоч Тояма мужаасаа 100 гаруй жилийн дараа, Такасаго дэвжээнээс Асашёрюү аваргаас хойш есөн жилийн дараа макүүчид түрүүлсэн бөх боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сүмогийн ордонд хүчит тамирчдын барилдааныг үзэх үнэхээр таатай байлаа. Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд гаргасан гайхалтай амжилтыг тань үнэлж, энэхүү цомыг гардуулан өгч байна” хэмээгээд 1,37 метр өндөр 20 гаруй килограмм жинтэй мөнгөн цомыг Асаноямад гардуулан өгчээ. Түрүү бөх Асанояма “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дональд Трампыг сүмогийн ордонд морилохын өмнө тус ордныг маш өндөр хамгаалалтад авч, бүх зүйлийг сайтар бэлтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн суух хэсэг, ордны автомат машин, тээш хадгалах хайрцаг гээд бүгдийг битүүмжилж, метал илрүүлэгч байрлуулжээ.

Дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээллийг бүртгэн ордны суудлын 1/8-г хамгаалалтынхан эзлэн суув. Дональд Трамп хотын төвд “Marine One” нисдэг тэргээр ирсэн гэнэ. Хамгаалалтад нийт 25 мянган хүн гарсан бөгөөд урьд шөнө нь ордныг бүтэн шалгасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com