Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Лалын улс” бүлэглэлийн удирдагчийн боол түүний амьдралын тухай ярьжээ

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу-Бакр аль-Багдадийн боол байсан эмэгтэй алан хядагчийн амь үрэгдэхээсээ өмнөх сүүлийн саруудынх нь амьдралын тухай ярилаа гэж АР агентлаг мэдээллээ.
Аль-Багдади сүүлийн үед ямагт газар доорх хоргодох байрандаа байж, урвагчдаас эмээж суудаг байсан гэнэ. Үүний зэрэгцээ ямагт малчны хувцас өмсөн зүсээ хувирган өөрийнхөө хамтран зүтгэгчидтэй хамт гарч ордог байсан гэнэ. Амь үрэгдэхээсээ өмнөхөн тэр өөрийнхөө бүрэн эрхийг орлогчдоо шилжүүлэн өгсөн гэж байгаа ч нэрийг нь дурдаагүй байна.
Аль-Багдади бүр 2017 онд Идлиб рүү зугтах гэж гурван машин бүхий цуваагаар явж байснаа хүчний байгууллагынхантай мөргөлдөхөөс эмээн эргэж ирсэн байна. Ингээд Сирийн дорнод нутагт ямагт нэг газраас нөгөө рүү шилжин суурьшиж, амиа золиослогчийн бүс байнга зүүн, хамтран зүтгэгчдээ ч ингэхийг шаарддаг байжээ. Аль-Багдади өөрөө чихрийн шижинтэй болохоор Рамадан сарын турш мацаг барьж чаддаггүй, үүнээсээ болоод ч хамтран зүтгэгчдээ мацаг барихыг хориглодог байсан гэнэ.
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг Америкийн тусгай ажиллагааны үеэр газар доорх хонгилд устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 27-нд мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com