Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Эдийн засаг нь хамгийн хурдан өсч байгаа орныг ОУВС нэрлэлээ

Өмнөд Америкийн зүүн хойд хэсэгт Бразиль, Венесуэль улсуудтай хиллэдэг ердөө 780 мянган хүн амтай Гайана улсын эдийн засгийн өсөлт 2020 гэхэд 86 хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сан мэдээллээ. Энэ улсын эдийн засгийн өсөлт нь Хятадын эдийн засгийн өсөлтөөс 14 дахин их болно гэж Bloomberg бичсэн байна.
Өмнөд америктаа англиар ярьдаг цор ганц энэ улсын 2015 онд далайгаас илрүүлсэн нефтийн ордууд орлогын нь гол үүсвэр болдог байна. ОУВС-гийн тооцоолсноор Гайанын Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнөөдөр дөрвөн тэрбум ам.доллар байгаа ч 2024 он гэхэд 15 тэрбумд хүрнэ гэжээ.
Гайанын Сангийн сайд Уинстон Жорданы үгээр бол улсын нь эдийн засаг маш багаас огцом үсэрч байгаа гэнэ. “ОУВС ингэж урьдчилсан тооцоо гаргаж байгаагийн гол шалтгаан нь Гайанад нэг хүнд ногдох газрын тос хамгийн өндөрт л байгаа юм” гэж хараат бус шинжээч Наталья Дэвис Идальго мэдэгдсэн байна. Үнэхээр Газрын тос экспортлогч орнуудыг тэргүүлдэг Саудын Арабын нэг хүнд ногдох далайн нөөц нефть нь 1900 баррель байхад Гайанад нэг хүнд 3900 баррель газрын тос ногддог байна.


Газрын тосны хайгуулын ExxonMobil, Tullow Oil компаниуд өнгөрөгч есдүгээр сард Гайанын эрэг орчмоос хоёр ч шинэ орд илрүүлсэн бол өмнө нь энэ улсад 16 орд илрүүлээд байсан юм. Далай дахь нефтийн энэ ордоо Гайана 2020 оноос олборлож эхэлснээр тус улсын дунд хугацааны болон хэтийн төлөв эрс сайжирна гэж ОУВС үзэж байгаа юм. Ингэснээр өнөөдөр доголдож байгаа гадаад төлбөр тооцоо ч тогтворжино гэнэ. Тооцоолж байгаагаар бол 2020 оны эхний улиралд хоногт дунджаар 102 мянган баррель газрын тос олборлох бол 2025 он гэхэд өдөр тутам 424 мянган баррель олборлодог болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com