Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Азербайжан ОХУ-ын Элчин сайдад эсэргүүцлийн нот гардуулжээ

Хүлээн зөвшөөрөгдөөгүй Нагорный Карабахын бүгд найрамдах улсын төлөөлөгчид Москвад айлчилсантай холбогдуулан ОХУ-аас Азербайжанд суугаа Элчин сайд Михаил Бочарниковт тус улсын Гадаад хэргийн яам эсэргүүцлийн нот бичиг гардууллаа хэмээн Азербайжаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Харин оросын Элчин сайд Бочарников энэ сөргөлдөөний талаарх ОХУ-ын байр суурь тодорхой, өөрчлөгдөх ч үгүй гэсэн байна. Азербайжаны Гадаад хэргийн яам Нагорный-Карабахын төлөөлөгчид Москвад айлчилж байгаа нь манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэсэн өдөөн хатгасан шинж агуулж байна гэснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Нагорный Карабах нь Азербайжан, Армяны хооронд Өвөр Кавказад оршдог засаг захиргааны жижиг нэгж. Энэ бүс нутаг азербайжан, армяны хооронд угсаатны сөргөлдөөн үүсэх гол шалтгаан болдог юм. ЗХУ тарсны дараагаар энд зэвсэгт мөргөлдөөн гарч эхэлсэн ч Азербайжан, Армяны 1994 оны тавдугаар сарын 12-ны хэлэлцээрээр гал зогсоосон. Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сараас нөхцөл байдал дахин хурцдаж Азербайжан нь армяны талаас буудлаа гэсэн бол Армян нь азербайжаны зүгээс дайрлаа гэж мэдэгдсэн.
Ногорный Карабахын асуудлаар шууд яриа хэлэлцээрээ үргэлжлүүлье хэмээн Армяны Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар гуравдугаар сарын 28-нд тохиролцоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com