Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын эргүүлийг Сирийн иргэд чулуу шидэж угтлаа

Сирийн Кобани нутгийн иргэд орос-туркийн цэргийн эргүүлийг чулуу шидэж угтлаа гэж мэдээллийн North Press Agency мэдээллээ. Хэвлэлд бичсэнээр бол иргэд энэ ажиллагаанд дургүй байгаагаа илэрхийлэхийн тулд хамтарсан эргүүлийн явах замыг зориуд тосч ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр бол тосгоны иргэд оросын цэргийн цагдаагийн эргүүлийн хуягт машинуудыг зогсоож, дээр нь авирч гарахыг оролдсон байна.
Орос, Турк хоёр арваннэгдүгээр сарын 5-нд Сирийн зүүн хойд нутагт Кобани суурингаас 160 км газарт хоёр дахь хамтарсан эргүүл хийж эхэлсэн юм. Эргүүлийн энэ ажиллагаанд оросын хуягласан “Тигр” машин, туркийн Kirpi хуягт машин зэрэг 50 нэгж техник оролцож байгаа юм.
Орос-туркийн хамтарсан эргүүл хамгийн анх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж цэргийн цагдаагийнхан курдуудийн эсрэг туркийн байлдааны ажиллагаа явуулсан баруун, зүүн бүсэд эргүүл хийсэн юм.
ОХУ, Туркийн Ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нар аравдугаар сарын 22-нд зургаан цагийн хэлэлцээр хийж сири-туркийн хилийн районд сирийн цэргийнхэн, оросын цэргийн цагдаагийн хамтарсан эргүүл хийхээр тохирсон юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бас Сирийн умард нутаг дахь Туркийн цэргийн “Энхтайвны эх булаг” ажиллагаа зогссоныг мэдэгдээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com