Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Д.Трамп тавдугаар сарын 9-ний парад үзэхээр Москвад очихыг хүсч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аугаа их ялалтын ойд зориулж хийх баярын парадыг үзэхээр Москвад очихыг хүсч байгаагаа өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ. “Тиймээ, мэдээж би уригдсан” гэж америкийн тэргүүн хэлээд үүнээс өмнө ирүүлсэн энэ урилгыг ашиглаж Москвад 2020 оны тавдугаар сарын 9-нд очихыг бодож байна” гэсэн байна. “Сонгуулийн ажил эхэлж байх үе л таарч байна, гэхдээ би энэ талаар нухацтай бодно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин намайг урьсан. Эх орны их дайн дууссан өдрийн баяр бол маш чухал үйл явдал. Энэ үнэхээр чухал үйл явдал, би урилгыг өндөр үнэлж байна” гэж Трамп хэлжээ. Тэр дахиад л сонгуулийн кампанит ажил эхэлж байх үе гэдгээ онцолсон байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын бүх нийтийн ээлжит сонгуулиар Дональд Трамп Бүгд найрадмдах намаас дахиад төрийн тэргүүнд өрсөлдөх гэж байгаа юм. “Энэ бол улс төрийн хамгийн шийдвэрлэх чухал үе, гэхдээ би чадвал очихыг хүсч байна” гэж АНУ-ын тэргүүн онцлон хэлжээ.
Өнгөрөгч зургадугаар сард японы Осакад болсон “Их-20”-ийн бүлэглэлийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ түүнийг аугаа их ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд урьсан юм. АНУ-ын тэргүүн хариуд нь энэ урилгын талаар маш нухацтай бодох болно гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com