Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Жүжигчин Жеймс Дин нас барснаасаа хойш 64 жилийн дараа кинонд “тоглолоо”

Холливудын жүжигчин 64 жилийн өмнө авто ослоор амь алдсан Жеймс Дин “Жекийн эрэлд” гэдэг киноны бүрэлдэхүүнд орж, компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн төрхөөрөө “тоглож” байгаа гэнэ. Зохиолч Гарет Крокерийн романаар бүтээсэн Вьетнам дахь дайны сүүлчээр тэнд орхигдсон цэргийн хэдэн мянган нохойны тухай эл киноны Роганы дүрд талийгаач жүжигчин “тоглож” байгаа юм байна. Киноны зургийг энэ намар авч эхлэн, ирэх 2020 оны намар дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ. Жеймс Динийг бүтээх ажлыг VFX Imagine Engine, VFX MOI Worldwide гэсэн хоёр студид гүйцэтгэж бүхий л биеийг нь компьютер дээр сэргээн “тоглуулаад” дууг нь өөр жүжигчин оруулах юм байна. Диний дүрийг ашиглах эрхийг кино компани түүний гэр бүлийнхнээс нь худалдаж авчээ. Энэ киноны найруулагч Антон Эрнст “бид Роганы дүрд тоглочих жүжигчнийг удаан хайгаад эцэст нь Жеймс Дин дээр л тогтсон” гэж ярьжээ. Бүрэн хэмжээний гурван ч кинонд амжилттай тоглоод байсан Жеймс Дин 1955 онд 24 насандаа авто ослоор амь үрэгдсэн юм. Үзэгчид түүнийг “Аварга эр”, “Диваажингаас зүүн зүгт” гэдэг киноных нь дүрээр сайн мэддэг юм. Нас барсны нь дараа түүнийг энэ дүрээр нь “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлж байсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com