Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ЗХУ-ыг тараасан буруутныг Горбачев нэрлэлээ

Зөвлөлт холбоот улсыг тараасан гол буруутныг ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев нэрлэснийг германы Der Spiegel сэтгүүлд нийтэлсэн байна. “Өөрчлөн байгуулалтыг эцэс болгож Зөвлөлт холбоот улсыг тараасан хариуцлагыг 1991 оны төрийн эргэлт хийхээр хуйвалдагчид, ЗХУ-ын ерөнхийлөгчийн байр суурь суларсныг ашигласан тэр хүмүүс хүлээх ёстой гэж” Горбачев мэдэгдсэн байна.

Өөрчлөн байгуулалтад эрсдэл гарч болзошгүй гэдгийг мэдэж байсан ч улс орны бүхий л удирдлага өөрчлөлт зайлшгүй гэдгийг маш сайн ойлгож байсан юм гэж тэр хэлжээ. “Урьдынхаараа амьдрах боломжгүй болоод байсан үе. Өөрчлөн байгуулалтын гол мөн чанар нь олон талт үнэт зүйл, цөмийн зэвсэглэлийн талаарх шинэ гадаад бодлого, чөлөөт сонгууль байлаа” гэж зөвлөлтийн сүүлчийн удирдагч хэлж байна.

Шинэчлэлийн замд алдаа, завхрал байсан ч гэсэн Орос хэзээ ч дарангуйлагч дэглэм рүү эргэж орохгүй учраас өөрчлөн байгуулалтыг хүсээгүй хүн байгаагүй юм гэжээ. ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачев 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд зөвлөлтийн ард түмэнд Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаа дуусгаж байгаагаа мэдэгдсэнээр Зөвлөлт холбоот улс үндсэндээ задарсан юм. Үүний өмнө арванхоёрдугаар сарын 8-нд ЗХУ, Белорус, Украины удирдагчид Зөвлөлт холбоот улсын оршин тогтнохыг дуусгавар болгож тус тусдаа тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэг байгуулахыг тунхагласан хэлэлцээрт гарын үсэг зураад байсан юм. Энэ хэлэлцээр түүхэнд Беловежийн хэлэлцээр гэсэн нэрээр орсон билээ.

Үүнээс ч бүр өмнө 1990 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд тусгаар тогтносон улсынхаа тунхгийг гаргаад байсан юм. Улс орноо задрахыг зогсоохын тулд 1991 оны гуравдугаар сарын 17-нд ЗХУ-ыг хадгалж үлдээх тухай бүх нийтийн санал асуулга явуулж санал асуулгын үндсэн дээр 1991 оны зун “Тусгаар улсуудын холбооны тухай” гэрээний төсөл боловсруулж наймдугаар сарын 20-нд гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болсон төрийн эргэлт гаргах гэсэн оролдлогын улмаас энэ үйл явдал болоогүй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com