Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Боливын ерөнхийлөгч огцорлоо

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ хэмээн оросын ТАСС агентлаг ням гарагт мэдээллээ. Моралес энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр ард түмэндээ хандаж мэдэгдсэн байна. “Бидний ахан дүүс, төрийн албан хаагчид халдлага, аюулд өртөхгүй байгаасай гэсэндээ бид албан тушаалаасаа огцорч байна” гэж Моралес хэлжээ. Тэр бас өөрийг нь төрийн тэргүүнээс огцруулах “тэмцэл” дуусаагүй байна гэсэн байна. “Энэ тэмцэл төгсөөгүй гэдгийг би хэлэхийг хүсч байна. Дарлагдсан, ядуу, нийгмийн давхарга тэгш эрх, энх тайвны төлөө энэхүү тэмцлээ үргэлжлүүлнэ. Би ерөнхийлөгчийн хувьд энэ бүхнийг шийдэж энх амгалан тогтоох ёстой гэдгийг хүмүүст хэлэх нь чухал” гэж тэр мэдэгдсэн байна.

Энэ өдөр бас тус улсын хэд хэдэн сайд, парламентын депутатуудын танхимын дарга огцрохоо мэдэгдсэн юм. El Deber сонинд бичсэнээр бол олон үндэстний хууль тогтоох ассамблейн эрх баригч “Социализм руу хөдөлгөөн” намын хэд хэдэн депутат ч бас огцрохоо мэдэгджээ. Боливын армийн командлагч Уильямс Калиман ч мөн ерөнхийлөгч Моралесыг огцрохыг уриалсан байна. Тэрээр Моралесыг улс орныхоо ирээдүйн төлөө огцрох хэрэгтэй гэжээ. Моралес улс оронд нь бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа болохоор өөрөө огцорч байгаагаа мэдэгдээд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаа зарласан байна. Тэр бас Боливын Сонгуулийн дээд шүүхийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ гэж амлажээ.

Харин өөрийг нь баривчлах зөвшөөрөл өгсөнийг Моралес хууль бус үйлдэл гэсэн байна. “Цагдаагийн нэг ажилтанд намайг саатуулах чиглэл, баривчлах зөвшөөрөл өгсөн нь хууль бус гэдгийг би дэлхий дахинд, боливын ард түмэнд мэдэгдэж байна” хэмээн Twitter хуудсандаа бичсэн байна. Тус улсын сөрөг хүчний тэргүүн Карлос Меса арваннэгдүгээр сарын 9-нд боливын конгресст захидал бичиж өнөөгийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө шинэ сонгууль явуулахыг уриалсан юм. Хариуд нь Ерөнхийлөгч Моралес хэдийгээр улс оронд нь эмх замбараагүй байдал үүсч, сөрөг хүчин шаардсаар байгаа ч албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа мэдэгдээд байсан юм.

Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн тэргүүн Эво Моралес ялсныг Боливын Сонгуулийн дээд шүүх аравдугаар сарын 23-нд зарласан. Саналын хуудасны тооллогын дүнг сөрөг хүчин, сонгуулийг ажигласан Америкийн улсуудын байгууллага ч шүүмжилж эхэлсэн юм. Үүний дараа л нийслэл болон хэд хэдэн хотод жагсаал цуглаан эхэлж, улмаар эмх замбараагүй байдал болон хувирч жагсагчид өөр өөрийн нутаг дахь сонгуулийн шүүхийн байрыг шатаан түйвээж эхэлжээ. Ерөнхийлөгч Моралес энэ бүхнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж нэрлэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com