Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Эво Моралес эх орноосоо дүрвэлээ

Мексик улс Эво Моралест орогнол олгохоо амлалаа
Боливын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроод байгаа Эво Моралест Мексик улс, улс төрийн орогнол олгоно гэдгээ тус улсын гадаад хэргийн сайд Марсело Эбрард хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ.
“Хүмүүнлэгийн үүднээс Эво Моралест улс төрийн орогнол олгохоор Мексикийн Гадаад хэргийн яам шийдвэрлэлээ” гэж тэр мэдэгдсэн байна.
Өөр лүү нь Моралес биечлэн утасдаж амь насанд нь аюул учирч болзошгүй байгаа учраас улс төрийн орогнол олгооч хэмээн хүссэн гэдгийг Эбрард онцлон тэмдэглэжээ. Боливын Гадаад хэргийн яам ч бас улсынхаа төрийн тэргүүн байсан түүнийг улс орноосоо гарч явахад нь аюулгүй байдлыг нь хангах баталгаа өгсөн гэдгийг Эбрард нэмж дурдсан байна. Америкийн улсуудын байгууллага Боливын ерөнхийлөгч Эво Моралесыг огцорч, дахин сонгууль явуулахыг шаардсанаар улс оронд нь ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж Эво Моралес албан тушаалаасаа огцорсон юм. Тус улсын цэргийнхэн ч түүнийг огцрохыг шаардсан хөдөлгөөнд нэгджээ.

 

Эво Моралес Мексик рүү нислээ гэж мэдээллээ

Боливын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроод байгаа Эво Моралес өөрт нь улс төрийн орогнол олгоод байгаа Мексик рүү даваа гарагт  нислээ гэж мэдэгдсэн байна.
“Ах дүү нараа би Мексик рүү нислээ. Бидний амь насыг аврахын тулд улс төрийн орогнол олгохоо мэдэгдсэн ах дүү орны засгийн газарт талархал илэрхийлье” гэж тэрээр Twitter хуудсандаа бичжээ.
Моралес бас “Улс төрийн шалтгаанаар улс орноо орхих  хүнд байна” гээд “Шинэ эрч хүч олж аваад удахгүй эргэж ирнэ” гэсэн байна. “El Tiempo” сонинд бичсэнээр бол Мексикийн засгийн газрын илгээсэн онгоц Эво Моралесийг авахын тулд  боливын Чиморе хотод газардсан байна.

 

Эмх замбараагүй байдлаас болоод Боливын парламент нүүлээ

Боливын нийслэлд эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа учраас тус улсын парламент ажлаа зогсоож нүүн шилжихэд хүрлээ гэж “Pagina 7” сонин мэдээлсэн байна. Хэвлэлд мэдээлснээр бол эсэргүүцлийн хөдөлгөөнд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн Эво Моралесын талынхан ч оролцож байгаа гэнэ. Жагсаал цуглаанд оролцогсод Эль-Альто дахь цагдаагийн хэсгийг бүрэн эвдэлж сүйтгэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын талаар гомдолтой иргэд жагсч цуглан, эсэргүүцэл илэрхийлж эхэлснээр Боливын ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдээд байгаа юм. Түүний араас тус улсын дэд ерөнхийлөгч, сенатын тэргүүн, түүний орлогч, депутатуудын танхимын тэргүүн огцроод байна.

 

Боливи, Моралесийн төлөө амиа өгөхөд ч бэлэн гэж Мадуро мэдэгдлээ

Боливи улс, албан тушаалаасаа огцроод байгаа Эво Моралесын төлөө амиа өгөхөд ч бэлэн байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагт нийслэл Каракаст үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. “Болив бол манай ах дүү улс. Тэдний төлөө бид бүхнийг хийхэд бэлэн байна. Энхтайван, ардчилал, хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч Эво Моралесыг хамгаалахын төлөө амиа өгөхөд ч бэлэн байна” гэснийг нь Венесуэлийни төрийн телевиз шууд дамжуулжээ. Венесуэлийн тэргүүн бас Эво Моралес албан тушаалаасаа огцорсон нь улс төрийн карьер нь төгсч байгаа хэрэг биш гэсэн байна. “Энэ бол төгсгөл биш. Боливын хувьсгалын шинэ үе шат эхэлж байна. Эво Моралес эргэн ирнэ гэдэгт би итгэж байна” гэж Мадуро тэмдэглэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com