Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
АНУ-ын Конгресс Д.Трампыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж эхэллээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо Ерөнхийлөгч Дональд Трампыг эгүүлэн татах үйл явцын хүрээнд анхны нээлттэй сонсгол эхлүүлсэн байна.
Энд эхлээд АНУ-аас Украинд суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Билл Тейлор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Жорж Кент нар тайлбар өгчээ. Хуралдааны танхимд хэдэн арван сэтгүүлч, гэрэл зурагчин, телевизийн сурвалжлагч ирснээс гадна сонсголыг онлайнаар бол америкийн телевизийн гол гол суваг шууд дамжуулсан байна.
Үүний өмнө америкийн бүгд найрамдах намынхан ардчилсан намынхныг нууцаар мөрдөн шалгаж байна гэж буруутгаж байсан болохоор ардчилсан намаас сонгогдсон конгрессын гишүүд эгүүлэн татах үйл явц болон мөрдөн шалгах ажиллагааны талаар санал хурааж олонхын саналаар тогтоол баталсан юм байна. Үүний өмнө АНУ-ын өнөөдөр ажлаа хийж байгаа болон өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнууд мэдүүлгээ нууцаар өгч байсан юм. Гэхдээ энд хэд хэдэн гэрч, олон нийтийн төлөөлөл байлцдаг тэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлчихдэг байжээ. Ялангуяа Билл Тейлорын тайлбар нь Дональд Трампын хувьд хамгийн хүнд цохилт болно гэж ардчилагчид үзэж байна. Түүнийхээр бол Европын холбоонд суугаа АНУ-ын Элчин сайд Гордон Сондленд “Д.Трамп нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг 2016 оны сонгуульд Украин хөндлөнгөөс оролцсон байж магадгүй, мөн Burisma компанийн хэргийг мөрдөн шалгана гэж хэлүүлэхийг хүссэн” гэж хэлсэн гэнэ. Энэ нь америкаас украинд цэргийн тусламж үзүүлэх болзол болох ёстой байжээ.
Тейлорын тайлбарыг хүлээн зөвшөөрвөл АНУ нь Украинтай харилцах харилцаагаа “албан бус” байдлаар “тохиолдлын чанартай” явуулж байсан болох нь. Энэ бүхний гол этгээд нь Д.Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани болж таарч байна. Харин АНУ-ын Засаг захиргааны нэг ч албан тушаалтан үүнд оролцоогүй гэжээ.


Дональд Трамп 2020 оны сонгуулийн гол өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Жо Байданы эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явцуулах зорилгоор Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй хэмээн америкийн Ардчилсан намынхан түүнийг эгүүлэн татан үйл явцыг эхлүүлсэн юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп ч өөрөө украины эрх баригчдыг авлигатай тэмцэхийг уриалсан, ингэх бүрэн эрх надад бий гэж мэдэгдээд байгаа. Жо Байданы хүү нь украины эрчим хүчний Burisma компанийн захирлуудын зөвлөлд ажилладаг болохоор том Байдений нөлөөллөөр Burisma компанийн эсрэг мөрдөн шалгах ажлыг зогсоож, украины ерөнхий прокурор Виктор Шокиныг ажлаас халсан гэж Д.Трамп таамаглаад байгаа юм байна.
Харин Ардчилсан намынхан болохоор үүнийг батлах баримт байхгүй ч Д.Трамд улс төрийн өрсөлдөгчөө унагаахын тулд гадаадын тусламж авахыг оролдсон гэж буруутгаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com