Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын тагнуулын усан доогуур шумбагч байна гэж Израил үзлээ

Тель-Авиваастун холгүй хэдхээн миллийн зайд “оросын усан доогуур шумбагч” байна гэж израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсээр байна. “Оросын усан доогуур шумбагч ойролцоогоор гурван сарын өмнө энд байхыг израилын пуужинт хөлөг илрүүлсэн юм гэж Ynet хэвлэл мэдээлсэн байна. Энд оросын тэнгисийн цэргийн флотын усан доогуур шумбагч хөлөг “Израилын газар нутгийн гүнд нэвтрэн орж ирлээ” гээд Тель-Авив болон Гуш-Даны районд эргээс ердөө 15 км газарт орсон гэжээ.
Үүний дараа израилын хэвлэлүүд “энэ бол алдаа биш харин тагнуулын зорилгоор ингэж ойртож байна” гэж бичиж эхэлсэн юм. Улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “оросын усан доогуур шумбагч хөлөг израилын газар нутгийн усан хилд ажиллаж байгаа хүчний талаар болон байгалийн хийн ордын талаар мэдээлэл цуглуулж байна” хэмээн бичиж байна. Мөн “оросын усан доогуур шумбагч усны гүнд байрлаж байна” гэжээ.
Гэхдээ израилын хэвлэлүүд гадаад орны байгалийн хийн ордыг судлахын тулд тэнгисийн цэргийн флотын усан доогуур шумбагч ашиглаж байсан тухай огт бичихгүй байгаа юм. Тэгээд ч израилын усан хилд байгаа тэнгисийн цэргийн хүчний тухай мэдээлэл нь тэртэй тэргүй нээлттэй эх сурвалжуудад, тэр бүү хэл тэдний хэвлэлүүдэд ил тод байгаа болохоор заавал усан доогуур шумбагч ашиглаж байна гэх нь утгагүй юм. Израилын хэвлэлүүд бас өөрийн тэнгисийн цэргийн хүчний пуужинт хөнгөн хөлөг дээр “усан доогуур шумбагч хөлөг илрүүлэх” тусгай төхөөрөмж байгаа хэмээн онцолж байна. Израилын хэвлэлүүдэд гарч байгаа эдгээр мэдээллийн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com