Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цэргийн зардал нэмэгдүүлэхийг Д.Трамп Япон, Солонгосоос шаардав
Нутагт нь Америкийн цэргийн бааз байрлуулан газар нутгийг нь хамгаалж байгаагийн төлөөх төлбөрийг 4-5 дахин нэмэгдүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон, Өмнөд Солонгосын Засгийн гараас шаардсан байна. Америкийн төрийн тэргүүний засаг захиргаанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудын эх сурвалжаас авлаа хэмээн Foreign Policy хэвлэл ийн мэдээлжээ.
Хэвлэлд бичсэнээр бол АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нутагт нь америкийн 50 мянган цэрэг байрлаж байгаагийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрөгч долдугаар сард Японд айлчлах үеэрээ засгийн газарт нь дамжуулсан юм байна. Яг ийм шаардлагыг Болтон Өмнөд Солонгосын эрх баригчдад бас гардуулжээ. Эндээ бүр Дональд Трамп солонгосын нутагт байгаа 28.5 мянган цэргийн байх хугацааг сунгахын тулд зардлыг нь тав дахин нэмэх шаардлага тавьсан гэнэ.
АНУ-ын Тагнуулын төв газрын Солонгосын хойгийн асуудал хариуцсан хэлтсийн дарга асан Брюс Клингер энэ шаардлага биелэгдэшгүй зүйл, харин ч АНУ-ын ойрын холбоотон улс орнуудад “америкийн эсрэг үзэл” бий болгож мэдэх юм гэсэн байна.

АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ, Өмнөд Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн тэргүүн Жой Ямамото бас америкийн цэрэг байрлуулж байгаагийнхаа төлөө Дональд Трамп Сөүлээс авдаг зардлаа нэмэгдүүлж магадгүй байна хэмээн зургадугаар сард мэдэгдэж байсан юм. Өмнөд Солонгосоос цэргээ гаргах бодолгүй байгаа, энэ нь Вашингтонд асар их ашигтай зүйл гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  батлан хэлж байсан юм.
Япон, америкийн цэргийн баазын төлөө найман тэрбум ам доллар төлөхгүй гэв
Америкийн цэргийн баазыг японы нутаг дэвсгэрт байрлуулсны төлөөх төлбөрийг дөрөв дахин нэмэгдүүлнэ хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс тавьж байгаа шаардлагыг Японы эрх баригчид “бодит бус санал” гэж нэрлэлээ. Энэ тухай хэлэлцээр үргэлжилж байна гэсэн мэдээллийг Японы Гадаад хэргийн яам батлаагүй байна гэж Reuters агентлаг дамжуулжээ.
Харин Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр бол  цэргийн баазын тухай шинэ хэлэлцээр дараа оны эхээр эхлэх юм байна. АНУ-ын Төрийн департамент болохоор цэрэг байрлаж газар нутгийг нь батлан хамгаалж байгаагийн төлөө холбоотнууд илүү ихийг төлөх ёстой гэсэн байна. Төрийн департаментын төлөөлөгчийн хэлснээр бол энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь гэнэ.
Вашингтон бас Японтой харилцах харилцаанд АНУ-ын хүлээх батлан хамгаалах үүрэг өөрчлөгдөхгүй гэж байгаа юм.
Америкийн 54 мянган цэргийг нутагтаа байрлуулан, эх орноо хамгаалуулж байгаагийнхаа төлөө Япон улс АНУ-д хоёр тэрбум ам.доллар төлнө гэсэн гэрээ хэлэлцээр 2021 онд дуусгавар болох юм. Энэ төлбөр бол Окинава арал дээр байгаа цэргийн бааз, мөн долдугаар флотын хангамж үйлчилгээний зардал юм.

Дональд Трампын засаг захиргаа үүнийг хангалтгүй гэж үзээд энэ зардлыг нэмэхээр тооцоолж ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Азийн бүс хариуцсан Мэтт Поттинжер нар япончуудыг төлбөрөө найман тэрбум болго гэж ярихаар оролдсон юм байна.
Харин Өмнөд Солонгост болохоор Цагаан ордон нутагт нь байгаа 28.5 мянган цэргийн зардалд зургаан тэрбум ам.доллар төлөхийг Сөүлээс шаардсан ч тэд хуучин төлбөрөө жаахан нэмэгдүүлсэн, цаашид энэ талаар жил бүр хэлэлцэн тохирч байх болсон байна хэмээн Foreign Policy хэвлэлд бичсэн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com