Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Боливт нөхцөл байдал хяналтаас гарах вий хэмээн НҮБ түгшиж байна

Боливт газар сайгүй өрнөж үргэлжилсээр байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд цэрэг арми, цагдаагийн хүч хэрэглэж байгаагаас нөхцөл байдал хяналтаас гарч магадгүй байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар  Мишель Бачелет баасан гарагт энд таван хүн амь алдсантай холбогдуулан мэдэгдсэн байна. “Эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас 17 хүн амь үрэгдсэний 14 нь л гэхэд зөвхөн сүүлийн зургаан өдөрт амь алдсан гэсэн   мэдээлэл бидэнд байна. Эхлээд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдын өөр хоорондын мөргөлдөөнөөс болж хүмүүс амь үрэгдэж байсан бол сүүлийн золиосууд цагдаа цэргийнхэн шаардлагагүй үед хүч хэрэглэснээс болсон байна. Энэ бол хүч хэрэглэх төдийгүй, энэ явдлыг газар авхуулж мэдэх онцгой аюултай явдал” гэж хатагтай Мишель Бачелет хэлсэн байна.
Тэрбээр “Хэрвээ Засгийн газар нь олон улсын хэм хэмжээ баримтлан алдаагаа засахгүй бол Боливын нөхцөл байдал хяналтаас гарч мэдэхээр байна” хэмээн түгшиж байгаагаа мэдэгджээ. “Улс орон нь талцаад, улс төрийн хоёр тал болон хуваагдсан хүмүүс аль аль нь бухимдалтай байна. Ийм нөхцөлд эрх баригчид, Засгийн газрын зүгээс хэлмэгдүүлэл явуулаад эхэлбэл гал дээр тос нэмсэн адил болж үйл явдлыг улам дэвэргэн, яриа хэлэлцээ хийх, зөвшилцөх замыг бүр хаана” гэж  НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар хэлж байна. Тэр бас Боливт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг олноор нь баривчилж байгаа нь шинэ сөргөлдөөн, мөргөлдөөн дагуулж магадгүй хэмээн анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн дээд комиссар Боливын эрх баригчдад хандан баривчлагдсан, шархтаж гэмтсэн, амь үрэгдсэн хүний тоог ил болгон дэлгэх, хүний эрхийг зөрчсөн тохиолдлуудыг ил тод мөрдөн шалгах,  жагсаал цуглаан тараахын тулд цэргийнхнийг ашиглахаа зогсоохыг уриалсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com