Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Европарламентын сонгууль өндөрлөлөө

Тавдугаар сарын 23-нд эхэлсэн Европарламентын дөрөв хоногийн сонгууль ням гаргийн 23:00 цагт Италийн сонгуулийн хэсэг хаалгаа барьснаар өндөрлөсөн бол Брюссельд сонгуулийн эхний үр дүнг зарлаж эхэлсэн байна.


Хүчний харьцаа

Урьдчилсан байдлаар Европар­ламентад Европын холбооны улс төрийн томоохон хүчин Христиан-ардчилсан Европын ардын нам нийт 751 суудлын 173 суудал аван тэргүүлж байна. Энэ нам 2014 онд болсон сонгуулиар авсан суудлаасаа энэ удаа 43-ыг алдсан ч тэргүүн байраа алдаагүй байгаа. Хоёрдугаар байрт “Социалистууд, ардчилагчдын дэвшилтэт нэгдэл” 147 мандатаар орж байна. Энэ нам бас өмнөх сонгуулиар авч байсан суудлаасаа 33-ыг алджээ.
Гуравдугаар байрт өмнөх сонгуулиар авсан суудлаа 34-өөр нэмэгдүүлж 102 суудал авсан “Европын төлөөх ардчилагчид, либералуудын нэгдэл” либерал нам орж байна.

 

Европын нэгдэлд итгэгчдийн байр суурь бэхжиж байна

Европын нэгдэлд итгэгчдийн байр суурь, түүний нэр хүнд өсөх явдал үргэлжилсээр байна гэж Европын холбооны гишүүн олонх орон тэмдэглэж байна. Олонх гишүүн нь Францын Ли Пений “Үндэсний нэгдэл” намыг төлөөлдөг “Ард түмэн, үндэстний Европын нэгдэл” нам болон “Шууд ардчилал, чөлөөт Европ” нам хамтраад 113 суудал авч өмнөх сонгуулиар 90 суудал авч байсан байр сууриа бэхжүүлж магадгүй байна.
Европын холбооны гишүүн орнуудын Нэгдмэл Европын төлөөх олон удирдагч, үндэсний үзэлтнүүд бие биетэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаа нь харагдаж байна. Бүхэлд нь авч үзвэл Европарламентын ирээдүйн улс төрийн төрх тодорхой болж Европын үндсэн гурван нам болох Христийн ардчилсан Европын ардын нам, “Социалистууд, ардчилагчдын дэвшилтэт нэгдэл”, “Ард түмэн, үндэстний Европын нэгдэл” намууд үзэл бодлын зөрөлдөөнөө мартан, хамтын хүчээр үндэсний үзэлтнүүдийн эсрэг зогсох болж байна. Өөрөөр хэлбэл тэдний гол зорилт нь санал бодлын зөрөлдөөнөө хойш тавьж нэгдмэл Европын төлөөх үзэлтнүүдийг нэгтгэхийн төлөө чармайх болж байгаа нь энэ.

Улс төрийн идэвхжил нэмэгдэж байна

Европарламентын сонгуулийн ирц 1979 оноос хойш анх удаа 51 хувьд ойртож байгаа нь энэ. 1979 онд болсон Европарламентын анхны сонгуулиар ирц 61.99 хувь болж байсан ч цаашид буурсаар Европын төсөл, нэгдлийн төлөөх сонирхол багассан юм. 1999 онд болсон сонгуулиар бүр 49.51 хувь болж улам буурсаар 2014 онд хамгийн бага буюу 42.61 хувь болж байсан юм.
Европын шинжээчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар бол энэ жил сонгуулийн ирц ингэж нэмэгдсэн нь улс орнуудад болж байгаа шар хантаазтануудын эсэргүүцлийн жагсаал, дүрвэгсэд, цагаачлалын эсрэг хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцэл идэвхжиж байгаа зэрэг нь улс орнуудын ард иргэдэд нөлөөлж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com