Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Гүржийн жагсагчид парламентын байрны дэргэд бэхлэлт босголоо

Парламентын ээлжит бус сонгуулийг пропорционал системээр явуулахын төлөө гүржийн нийслэлд жагсаад байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний зарим хэсэг өнгөрсөн ням гаргаас хууль тогтоох байгууллагын орох хаалга, Чичиназегийн болон дөрөвдүгээр сарын 9-ний гудамжинд элсээр дүүргэсэн шуудайгаар бэхлэлт босголоо гэж Imedi телевиз мэдээллээ.
“Энэ бол бид парламентын дэргэдээс олсон хог хаягдал. Үүнийг нийслэлийн мэр Калазе зайлуулж, хотоос гаргах ёстой. Үүнийг бид энэ хот ямар байгааг харуулахын тулд энд авчирсан юм. Энэ бол хүчирхийллээр биш, энхийн замаар ялах гэсэн төлөвлөгөө. Энэ чинь хотын төвд хаяж орхисон барилгын хог хаягдал” гэж “Шинэ Гүрж” намын тэргүүн, Гүржийн Хуульзүйн дэд сайд Георгий Вашазе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Вашазе бас элсээр дүүргэсэн энэ шуудайн бэхлэлт нь парламентын байр луу орох хаалгуудыг хамгаалж хаах зориулалттай бол нэг хэсгийг нь суухад зориулж байрлуулсан гэжээ. “Шуудай авчраад элсээр дүүргэ” гэж хамгийн анх сөрөгч хүчний “Европын Гүрж-Эрх чөлөөний төлөө хөдөлгөөн” намын удирдагчид Гиги Угулавы, Гиги Бокерии нар уриалсан юм байна. Тэд цагдаагийнханд үүнийгээ шуудайнуудаар зөвхөн майхнуудаа л бэхлэх гэж байгаа юм гэж тайлбарлажээ.


Парламентын ээлжит бус сонгууль явуулах, пропорционал системээр явуулахын төлөө гүржийн арав гаруй нам ням гарагт нийслэл Тбилисийн Руставелийн талбай дахь парламентын байрны дэргэд олон нийтийн жагсаал зохион байгуулсан юм. Цуглааны үеэр “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”, “Европын Гүрж-Эрх чөлөөний төлөө хөдөлгөөн” намуудын удирдлагууд парламентын бүх хаалгыг хаан, депутатуудыг дотогш нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Тэд хаалга, цоожийг гинжилж, шөнөдөө хоноглох майхан босгож байна. Парламентын гишүүд цугларан хууль тогтоомжид өөрчлөлт оруулан ээлжит бус сонгуулийг пропорционал системээр явуулах болсон цагт л хаалгыг нээнэ гэж сөрөг хүчнийхэн төлөвлөөд байгаа юм байна.
Уг нь энэ сарын 14-ний өдөр гүржийн парламент 2020 онд болох сонгуулийг пропорционал системээр явуулахаар санал хураасан ч энэ нь дэмжигдэлгүй унасан юм. Үүний тулд парламентын 150 гишүүний 113 хүний дэмжлэгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай ч дөнгөж 101 гишүүн л дэмжсэн юм байна. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан гүрж” намын гишүүд татгалзжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод пропорционал системийг гол эсэргүүцэгч нь эрх баригч намын дарга Бизин Иванишвили хэмээн буруутгаж байгаа юм. Гүржийн парламентын ээлжит сонгууль ирэх 2020 оны аравдугаар сард болох ёстой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com