Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Дональд Трамп “удахгүй уулзана” гэж Ким Чен Унд амлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд хандаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай яриа тохиролцоонд хүрэхийг уриалаад тун удахгүй уулзана гэж амлалаа. “Ноён дарга аа, яриа хэлэлцээгээ түргэн дуусгахыг уриалж байна, Удахгүй уулзана” гэж Д.Трамп ням гарагт твиттертээ бичжээ.
Д.Трамп бас БНАСАУ-ын мэдээллийн төв агентлаг ЦТАК-ийн саяхан өөрийн нь өрсөлдөгч, Ардчилсан намын Жо Байденыг “хэдэр нохой” хэмээн нэрлэсэнд тайлбар өгсөн байна. Д.Трамп “Жо Байден нойрмог, маш гацаа байж болно, гэхдээ тэр “хэдэр нохой” биш. Тэр үүнээс арай дээр, гэхдээ та нарын хаана байх ёстойг зааж өгч чадах цор ганц хүн” гэж бичсэн байна.
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биган АНУ, БНАСАУ-ын хэлэлцээрийг арванхоёрдугаар сард хийе гэсэн санал тавилаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ким Мён Гиль үүний өмнө мэдээлж байсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын агентлаг NIS чбас АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт, ажлын хэлэлцээр арванхоёрдугаар сард болно гэж мэдээлсэн.
Шведэд болсон ажлын хэлэлцээрийн үеэр АНУ-ын төлөөлөгчдийг “гар хоосон” ирлээ хэмээн Умард Солонгосын төлөөлөгчид уулзалтыг орхин гарснаас хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай АНУ-БНАСАУ-ын хоорондох хэлэлцээр тасалдаж гацаанд ороод байгаа юм. Харин Америкийн тал хэлэлцээрийг “шинэ санаагаар баяжсан” сайн хэлэлцээр гэж нэрлээд байна. Үүний дараа БНАСАУ цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ “шинэ шийдэл” гаргаж, БНАСАУ-д оны эцэс хүртэл аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх ёстой, эс тэгвэл хэлэлцээр тасалдана гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com