Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэлийн сөрөг хүчин Н.Мадуротой яриа хэлэлцээр хийхгүй

Венесуэлийн дотоод хямралыг зохицуулах талаар Норвеги улс зуучлан яриа хэлэлцээр хийх гэж хүчин чармайлт гаргаж байгааг Венесуэлийн сөрөг хүчин дэмжиж оролцох ч Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газартай хэлэлцээр хийхгүй гэж тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мэдэгджээ. Боливарын бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглалыг эсэргүүцэгчдийн тэргүүн ням гарагт Лара мужид үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.


“Норвегийн гаргасан санаачилгыг бид дэмжих ёстой, гэхдээ Н.Мадурогийн дэглэмийн үлгэрийг ашиглах ёсгүй” гэж Х.Гуайдогийн хэлснийг El Nacional хэвлэл эш татжээ. “Норвегийн талаас гаргаж байгаа зуучлах үйл ажиллагаанд оролцоно. Гэхдээ нөгөө талаас энэ бол хэлэлцээр биш, яриа биш” гэжээ. Х.Гуайдогийн хэлснээр бол энэ уулзалт Венесуэлийн Засгийн газрыг солих, шинэ сонгууль явуулахад хүрэх ёстой гэнэ. “Ингэж чадахгүй бол бид гудамжинд үлдэж, ардчиллыг сэргээхийн төлөө тэмцэх л болно” гэж сөрөг хүчний удирдагч хэлжээ.


“Венесуэлийн гол гол улс төрийн хүчнүүдийн төлөөлөгчдийг дараа долоо хоногт Ослод ирж харилцаа тогтоох, ойлголцох үйл явцаа үргэлжлүүлэхээр эргэн ирэхээр шийдлээ” гэж Норвегийн Гадаад хэргийн яам бямба гарагт мэдэгдсэн юм. Венесуэлийн парламент Үндэсний ассамблейн депутат Сталин Гонсалес үүний өмнө Осло бол сөрөг хүчний болон Засгийн газрын төлөөлөгчдийн шууд харилцаа тогтоох газар биш гэж мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com