Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэлийн сөрөг хүчин Мадуротой яриа хэлэлцээгээ сэргээхийг үгүйсгэсэнгүй

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Боливарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Николас Мадуротой энхийн яриа хэлэлцээгээ сэргээхийг үгүйсгэхгүй гэдгээ өнгөрсөн ням гарагт Каракст хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.
“Яриа хэлэлцээр тасалдсанаас хойш гурван сар өнгөрлөө. Эрх баригчид үүнийг тасалдуулсан” гэж Гуайдогийн хэлснийг El Nacional сонин эш татжээ.
Сөрөг хүчний удирдагч бас “бид эсэргүүцлээ үргэлжлүүлж иргэний үүргээ хэрэгжүүлнэ” гэжээ.
Венесуэлийн сөрөг хүчин, эрх баригчдын хооронд шууд биш яриа хэлэлцээр Норвегийн зуучлалаар өнгөрөгч тавдугаар сард Ослод хэд хэдэн удаа болсон юм. Сүүлийнх нь долдугаар сарын 8-нд Барбадост болж байсан ч Вашингтоны зүгээс ээлжит хориг тавьсны төлөө эрх баригчид АНУ-ын зүгээс “аюултай, бүдүүлэг хүчирхийлэл” үйлдлээ хэмээн шалтаглаж наймдугаар сард яриа хэлэлцээрээ зогсоосон юм.
Харин Венесуэлийн засгийн газар, сөрөг хүчний зарим төлөөлөгчид өргөн хүрээтэй асуудлаар улс төрийн яриа хэлэлцээр үргэлжлүүлэх байнгын байгууллага Үндэсний зөвлөл байгуулах талаар өнгөрөгч есдүгээр сарын 15-нд тохиролцоод байгаа юм. Үүний дараа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газар Норвщегийн зуучлалаар сөрөг хүчнийхэнтэй ямар хэлэлцээрээ хэзээ ч сэргээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com