Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Крым Донбассыг Украинд эргүүлэн өгөх Польшийн зөвлөгөө

Польшийн Гадаад хэргийн сайд асан Витольд Ващиковский “Европейский правда” сонинд ярилцлага өгөх үеэрээ Украин улс Донбасс Крымыг эргүүлэн авахын тулд европын чиг баримжааг дагах ёстой гэж мэдэгдсэн байна.
Европын өнөөгийн жишиг нь Киевт эдийн засгаа өсгөхөд нь ч тус болно гэж Ващиковский хэлжээ. Энэ тохиолдолд украины хяналтаас гараад байгаа газар нутгийн ард иргэд эргэж ирэхийг санал болгоно гэсэн байна. Дипломат бас “Штайнмайерын форум” нь “заль мэх” байгаад үүнээс болж Киев нь Донбассын бүр алдаж магадгүй гэжээ.
-Зеленский Оростой маш сонирхолтой, ноцтой тоглохыг эрмэлзэж байгааг бид харж байна. Тэр энэ сөргөлдөөнийг эцэс болговол тэр бүс нутгийг автономит болгон авна гэж санал тавьж байна. Асуудал нь оросууд сөргөлдөөнийг дуусгахыг хүсэхгүй, үүгээрээ Украинд нөлөөлөх зэвсэг болгохыг зорьж байгаад л байна гэж Ващиковский мэдэгджээ.
Донбасс дахь сөргөлдөөнийг тогтворжуулах гурван талт ажлын хэсэг аравдугаар сарын 1-нд “Штайнмайерын формул” баримт бичигт гарын үсэг зурж энэ бүс нутагт онцгой статус олгож, өршөөл үзүүлэх, сонгууль явуулахаар болсон юм. Гэхдээ украины үндсэрхэг хэсэг энэ баримт бичгийг бууж өгч байгаа хэрэг хэмээн үзэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.
Крым нь 2014 онд бүх нийтийн санал асуулга явуулан иргэдийн дийлэнхийн саналаар ОХУ-д нэгдсэн юм. Энэ санал асуулга нь олон улсын эрхзүйн хүрээнд ардчилсан зарчмаар болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com